Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 3 дугаар байрны 5 давхар барилгын 4 давхарын тагтан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр 18:14 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч 11.5 км замыг туулан 18:30 цагт очиход тус байрны 1 дүгээр орцны 4 дүгээр давхарын 11 тоотод оршин суугч 7 настай хүү Г гэрийнхээ тагтаар дамжин хөрш айлын тагтан дээр гарсан байжээ. Түүнийг аврагчид 5 дугаар давхраас аврах олс ашиглан эсэн мэнд буулгаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Иймд бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.