Ерөнхий Сайд, Ардчилсан Намын дарга, Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн бодлогын зөвлөх зэрэг албыг хашиж байсан Н.Алтанхуягийн намын гишүүнчлэлийг дөрвөн жилээр хассан. Уг шийдвэрийг Ардчилсан намын үндсэн дүрэм зөрчсөн гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооноос гаргасан байдаг.

Түүнийг гишүүнчлэлээс ийнхүү тодорхой хугацаагаар хассан шалтгааныг сүүлийн үед ингэж тайлбарлаж байна. Учир юу гэвээс, АН-ын Онц их хурлыг хуралдуулан АН-ын дарга С.Эрдэнийг огцруулах ажлыг голлон зохион байгуулагч нь Н.Алтанхуяг байсан гэнэ. Тэдний төлөвлөгөө нь амжилттай хэрэгжиж эхлэн, улмаар С.Эрдэнийг огцруулахыг дэмжигсэд АН-д өдөр ирэх тутам нэмэгдэх болжээ.

Иймээс энэ ажиллагааг нурааж, зохион байгуулалтыг эвдэж, АН-ын дарга С.Эрдэнийг огцруулах санаархалтай лидерүүддээ сануулга өгөх зорилгоор Н.Алтанхуягийг намаасаа хассан бололтой гэж байна.

By updown

One thought on “С.Эрдэнийг огцруулах гэсэн төлөвлөгөө нь Н.Алтанхуягийг намаас хөөгдөхөд хүргэжээ”
  1. Зөвшдэ увсын энэ нөхөд төрд их хэмжээний хохирол хагарал муу аргыг нэвтрүүлж бн арай хэтэрч бн. Увсдаа л галзуурцгаадгийн бгааз. Нямдорж зөнөг, хүрэлбаатар алтанхуяг дорлигжав тэргүүтнүүдийг зайлуулмаар юм

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн