2019 оны дөрөвдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд осол, хэргийн улмаас нийслэлд 34 хүн гэмтэж бэртсэний 9 нь бага насны хүүхэд байна.
Орон нутагт ослуудын улмаас хоёр хүний амь нас хохирсон хэргийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тухайлбал, 2019.04.22-ны өдөр 15:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг “Цайдамын хөндий” гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, 20 настай зорчигч М-н амь нас хохирч, хоёр хүн гэмтжээ.
Мөн өчигдөр 15:40 минутын орчимд ХУД-ийн нутаг Дунд голын гудамж 19-ийн үйлчилгээний төвийн хойд замд T.Landcruiser-100 маркийн автомашин нь T.Rumion маркийн автомашинтай мөргөлдөж, явган зорчигч 62 настай эмэгтэй Д, 39 настай эрэгтэй А нарын 2 хүнийг мөргөж гэмтээжээ.
Эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилсан байна.
Энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд дээрх өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, үйлчлэхийг хориглосонтой холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурчээ.
Өмнөх долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 123 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож байжээ.
Эх сурвалж: ТЦА
1 comment
архины үйлдвэрээ цөөл гэсэн дохио байна даа. Архичин ИХгишүүд ээ архины үйлдвэрүүдээ хааж өг дөө