Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
УИХ: Захиргааны ерөнхий хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага бий юу – updown.mn

УИХ: Захиргааны ерөнхий хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага бий юу

Чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, санал хураалаа. Ингээд санал хураалтаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Үүгээр УИХ-ын чуулганы хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагт хуралдана.

 

Ингээд чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Захиргааны ерөнхий хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага бий юу. Энэ талаар судалгаа хийсэн үү. Хуулийн салбарыхан саяхан чуулахдаа Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлсэн. Үүнд ямар нэг тайлбар өгсөн үү.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Бүх зүйлийг Н.Оюундарь гишүүн мэдэж байгаа. Энэ хуулийг оруулж байгаа нь Засгийн газрын шийдвэр болон түүнийг хэрэгжүүлж байгаа гэсэн томьёоллоор оруулж ирж байгаа. Засгийн газрын тогтоол хэлбэрээр томилогддог цөөн тооны орон тоо бий. Энэ хүрээнд ганц нэг маргаан гардаг. Энэ хууль Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн захиргааны байгууллагуудаас гарч байгаа шийдвэр гэсэн хашилттай яваа. Мөн шүүх бол Үндсэн хууль болон түүнээс гарсан шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой ч тийм биш болсон. Шүүх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа учраас хуулийн төслийг оруулж ирж байгаа.

Ажлын хэсэг:

-Хууль тогтоомжийн хуульд заасны дагуу хэд хэдэн судалгаа хийсэн. Бид аливаа хууль тогтоомжийг Үндсэн хуулийн харьяаллаас давсан гэж үзсэн. Ер нь аливаа шүүх төрийн шийдвэрийг хүчингүй болгодоггүй ийм зарчим явагддаг. Засгийн газар 500-600 орчим шийдвэр гаргадаг бөгөөд иргэн рүү шилжсэн нь тун цөөхөн байдаг юм билээ. Засгийн газрын үйл ажиллагаа шүүхийн хяналтаас гарах гэж байгаа зүйл огт байхгүй.

УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Шүүхийн засаглалын асуудал л яригдаад байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар УИХ тогтоолоо гаргаж, Цэц шийдвэр гаргасан. Ер нь хуулийн байгууллагын уялдаа холбоо, чиг хандлага ямар байгааг харж байгаа байх. УИХ-аас чиглэл өгсний дагуу Засгийн газрын гаргасан шийдвэрийг шүүх хэлэлцэхгүй гэсэн заалт оруулна гэсэн ч хэтэрхий өргөн хүрээтэй болсон байх шиг.

Ажлын хэсэг:

-Засгийн газрын улс төрийн шийдвэр гаргах болон УИХ-аас тодорхой асуудлаар шийдвэр гаргасан тохиолдолд Захиргааны шүүх хэлэлцэхгүй гэж тодотгосон байгаа.

Хууль зүй, дотоод хэргийн Ц.Нямдорж:

-Байнгын хороо, бүлгийн түвшинд ч гэсэн хумих шаардлагатай гэсэн. Хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа томьёоллыг нь хумиад явж болно.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Хуулийн төсөл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг л шийдэх гэж байгаа юм шиг тайлбар хиймээргүй байна. Ц.Нямдорж сайдаа энэ УИХ хуулийн үндсэн зарчим, хүний эрхийг зөрсөн мэт асуудалд хандаж, тайлбарлаж болохгүй. Ганц нэг хариуцлагатай, хариуцлагагүйн үйл ажиллагаанаас шүүхийн бүхэлд нь харлуулах байдлаар тайлбарлаж болохгүй байх. Энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжих ч хэлэлцэх явцад буруу үр дагавар гаргахгүй байхыг анхааруулж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Энэ хууль батлагдсан ч хууль эргэж үйлчлэхгүй. Энэ “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотойгоор хэрэгжинэ гэж би бодохгүй байна. Магадгүй цаашид газрын тос боловсруулах үйлдвэрт л хамаарах байх.  Тэгэхээр ард түмэнд таалагдах зүйл ярьж, гуя дагаж хүзүү гэдэг шиг ийм хууль оруулж ирж, мэргэжлийн үүднээс болохгүй, улс төрийн хувьд та нар 49 хувиа авчихсан.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

-Монгол Улсын бүх хууль төр, иргэний харилцааг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй. Монголд төр байж иргэн байна. Тиймээс төр, иргэн хоёрын хоорондын харилцааг сайжруулах чиглэлээр хууль сайжирч байх ёстой. Шүүхийн хараат бус байдлыг үгүйсгэж болохгүй, төр, иргэний харилцаа үнэт зүйл зарчим дээр суурилах зохицуулалтуудыг УИХ батлах ёстой. Захиргааны ерөнхий хуульд оруулж байгаа өөрчлөлт нэг удаагийн процесст үйлчлэх хууль байж болохгүй юм шүү.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн