Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийг дайрч амь насыг нь хохироосон хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2019.04.25) тус шүүхэд боллоо.

Хэргийг сануулбал, Бусдыг залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, Т.Лундаа нар нь өнгөрөгч оны аравдугаар сарын 15-нд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтсан байна. Ингэхдээ тэд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг 5 км газар машинаараа чирснээс болж алба хаагч хүнд гэмтэл авч, улмаар яаралтай хагалгаанд оруулсан боловч нас барсан юм. Гэмт этгээдүүдийг орон даяар эрэн сурвалжилж тухайн орой нь Майхан толгой орчмоос баривчилсан.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 10.1 дүгээр зүйлийн 2.9, 10.1 дүгээр зүйлийн 2.11 дэх хэсэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад өнөөдөр 13:30 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг хийж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 7-ны өдрийн 11 цагт хийхээр товлосон байна.

By updown

2 thoughts on “Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хэргийн шүүх хурлыг товлолоо”
  1. Шал худлаа балай юм бичхээ болиоч тэнэг нэр ус байхгүй
    Цагдааг чирээгүй шаардлага тавьсан цагдаагаас зугтахад цагдаа эрсдэл хүлээн

  2. наад 2 луйварчингаа шоронд оруулж цаашид наран байвал олон хүнийг дээрэмдэнэ шүү байх газартаа байсан нь дээр хүний амь алтанаас үнэтэй шүү,,

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн