Ким Жон Уны хамгаалагчид сандлыг нь спиртийн уусмалаар арчжээ

2019-04-25 15:531min0
kim putin

Владивосток хотын Алс Дорнодын холбооны их сургуульд БНАСАУ, Оросын төлөөлөгчид хэлэлцээр эхлүүлэхийн өмнө Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хамгаалагчид түүний суух сандлыг спиртийн уусмалаар арчжээ.

Владивостокт Орос, БНАСАУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Ким Жон Ун нарын түүхэн уулзалт зохион байгуулагдсан билээ. Хоёр талын хэлэлцээрийн үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Хойд Солонгосын тэргүүний айлчлал Солонгосын хойгийн нөхцөл байдлыг зохицуулахад тус болно гэж тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: life.ru

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй