Газар хөдлөлтөөс сэргийлэх чиглэлээр иргэдэд өгдөг Япончуудын зөвлөмж

2019-05-04 11:22
13

Газар хөдлөлт, хөрсний нуралт, цунами зэрэг байгалийн гэнэтийн гамшиг тохиолдох нь элбэг Япон Улс иргэддээ гамшгийн үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг зааврыг нарийвчлан өгдөг. Иргэд нь ч ийм дадалыг хүүхэд байхаасаа сурсан байдаг аж.

Сүүлийн жилүүдэд Япон Улс гадаадаас ажиллах хүч ихээр авч байгаа. Тус улс япон хэл сурч байгаа гадаадын иргэдэд зориулсан сурах бичигтээ ч гамшгийн үед ямар бэлтгэлийг хангасан байх ёстойг тэмдэглэсэн байдаг аж.

Энэ нь гадны иргэдийг байгалийн гамшгийн үед ямар арга хэмжээ авах вэ гэдгийг заагаад зогсохгүй, тэдний сэтгэл зүйг ч эртнээс дасгах арга болдог байна.

Өдөр тутмын дадал:

-Юуны өмнө гэрийн тавилгыг анхнаасаа дээрээс унахгүй байхаар байрлуулах

-Яаралтай үед хэрэглэх усны нөөц хадгалах

-Яаралтай үед хэрэглэх зүйлсээ яаралтай тусламжийн цүнхэнд хийж тавих

-Яаралтай тусламжийн үед гэр бүл, найз нөхөд, танилуудынхаа холбогдох хаягийг бэлдсэн байх

-Гал унтраагчийг гарын дор бэлэн байрлуулах

-Оршин суугаа дүүрэгтээ байх нүүлгэн шилжүүлэх байрыг олж мэдсэн байх

Яаралтай тусламжийн цүнхэнд:

-Долоо хоног хэрэглэх хүнсний нөөц бүтээгдэхүүн

-Гар чийдэн

-Нөөц зай

-Гал асаах зүйл

-Анхан шатны тусламж үзүүлэх эм, эмнэлгийн хэрэгсэл хийх

-Яаралтай холбоо барих тусламж үйлчилгээний байгууллагуудын утасны жагсаалт

Газар хөдлөлт болсон тохиолдолд:

-Тайван байж гал, цахилгааныг унтраах

-Бат бөх ширээн доогуур орох

-Хаалга онгойлгож гарах гарцыг баталгаажуулах

-Яарч сандарч гадагшаа гүйж гарахгүй байх

Газар хөдлөлт зогссоны дараа

-Үнэн зөв мэдээлэл олж авах

-Баттай эх сурвалжийн, албан ёсны мэдээлэл аюул үргэлжлэх эсэхийг үнэн зөв хэлж өгөх юм

-Хоргодох газар луу явах

-Хэрвээ хоргодох байр луу явахаар бол машинаар явахгүй, заавал алхаж явах

Эх сурвалж: Minannonihongo