Харвард, Стэнфордын тэтгэлэгт тэнцсэн Ч.Эгшиглэнгийн зөвлөгөө

АНУ-ын Харвардын их сургууль бол  чанартай боловсрол эзэмшүүлдгээрээ дэлхийн шилдэг 100 сургуулийн эхний тавд багтдаг. Нэрийг нь сонсмогц сүрддэг энэ сургууль залуусын хувьд биелэгдэшгүй мөрөөдөл биш болохыг өдгөө 18 настай Ч.Эгшиглэн охин үе тэнгийнхэндээ үлгэр дууриалал болон харуулсан юм.

Тэрбээр ахлах анги хүртлээ Хобби сургуульд сурч, Австрали улсын Канбэрра хотод дунд сургуулиа төгссөн байна. Өдгөө Харвард, Стэнфордын их сургуулиудад  тэнцээд буй юм. Ирээдүйд мэдлэг, чадвартай боловсон хүчин болоод эх орондоо хувь нэмрээ оруулах зорилготой  Ч.Эгшиглэн гадаадын шилдэг их дээд сургуульд  хэрхэн тэнцэж, суралцах тухай  хувийн туршлагаасаа хуваалцлаа. Түүний зөвөлгөөг хүргэе.

1.Харвардын их сургууль нь эдийн засаг, улс төр гэх мэт хүмүүнлэгийн ухааны судлалаар давамгайлдаг бол Стэнфордын их сургууль шинжлэх ухаан, технологийн хөтөлбөр нь илүү байдаг.

2. Ямар ч зорилгoд хүрэхийн тулд хамгийн түрүүнд хэцүү бүхнийг даван туулах тэсвэр, тэвчээр хэрэгтэй. Өөртөө итгэл алдарч, бууж өгөх үедээ  өөрийнхөө төлөө биш, эх орон, гэр бүлийнхээ төлөө зүтгэж байна гэж бод.

3. Үргэлж шинийг сурч, илүүг бүтээх эрмэлзэлтэй байгаарай. Нийгмийн идэвх, хичээлээс гаднах амжилтуудыг Америкийн их дээд сургуулиуд үнэлдэг.  Хичээлээс гадна клуб, олон нийтийн үйл ажиллагаа, дугуйланд оролцох хэрэгтэй.

4. SAT-ын ерөнхий шалгалт өгөхөөр шийдсэн бол эртнээс бэлдэж эхлэх нь чухал. Энэ нь маш том шалгалт  тул бичих, унших, тоо бодох зэрэг олон чадвар сорьдог.

5. SAT, ТОEFL, IELTS гээд ямар ч шалгалтанд бэлдэхэд дасгал тест ашиглаж давтах нь их үр дүнтэй. Долоо хоногт 2-3 цаг сууж дасгал тест ажиллахыг зөвлөж байна.

6. Англи хэлээр унших бичих чадвараа сайжруулхад уран зохиолын ном англиар нь унших их үр дүнтэй. Онлайнаар хайвал олон ном үнэгүй олддог.

7. Чөлөөт цагаа дэмий үрэхгүй байх. Дуу хөгжим, спорт, уран зураг гээд өөрийн хүссэн ямар ч сонирхлоо дагаж болно. Гол нь түүндээ тууштай оролцож,  авьяас чадвааа дээшлүүлье гэсэн хүсэл тэмүүлэлтэй байгаарай.

8. АНУ-ын шилдэг их дээд сургуульд өргөдөл явуулахдаа 2-3 эссе бичих шаардлагатай байдаг.  Эссэг бичихдээ өөрийгөө яг ямар хүн болохоо таниулах зорилгоор бичих нь чухал.  Чамтай өрсөлдөж байгаа 40 мянга гаруй сурагчдаас юугаараа онцгойрч чадахаа сайн бодож түүнийгээ эссэндээ тусгаж бичих хэрэгтэй.

9. Сайн эссэ бичихийн тулд их дээд сургуулиудад тэнцсэн сурагчдын бичсэн эссэг олж уншаарай.

10. Харвард, Стэнфорд гэх мэт их сургуулиудад суралцсанаар чанартай боловсрол эзэмшихээс гадна олон улс орны оюутнуудтай цуг сурч, хамт амьдарч  шинэ хэл, соёлтой танилцаж ирээдүйн хүрээллээ өргөтгөх боломжтой.

11.  АНУ-ын шилдэг их сургуулиуд тэнцсэн оюутнууддаа санхүүгийн туслалцааг харамгүй үзүүлдэг.  Жишээлбэл, Харвардын их сургууль нь жилд 65 мянган ам доллароос бага орлоготой гэр бүлүүдэд 100% тэтгэлэг олгодог.

12. Тэтгэлэгт хамрагдахын тулд “CSS Profile” болон “IDOC Packet” гэдэг хоёр материал бүрдүүлж баталгаажуулах шаардлагатай. Үүнд өрхийн орлого, зарлага, мөн гэр бүлийнхээ хадгаламжийн талаарх мэдээллийг тайлагнах хэрэгтэй.

13. ЕБС-ийн сурагчид Зориг сангаас зохион байгуулдаг “MYSP” буюу “Монголын залуу эрдэмтэн” хөтөлбөрт оролцоорой гэж зөвлөе.Энэ нь АНУ-ын их сургуульд суралцах хүсэлтэй сурагчдыг бэлтгэх зорилготой долоо хоногийн сургалт юм.

14 Эцэст нь зөвлөхөд, өөртөө итгэлтэй байгаарай. Чадахгүй мэдэхгүй зүйл тохиолдсон ч “чаддаг болъё, мэддэг болъё” гэж өөрийгөө дайчилж байж зорилгодоо хүрнэ гэдгийг байнга санах хэрэгтэй.

 

Эх сурвалж: marvel.mn

19 thoughts on “Харвард, Стэнфордын тэтгэлэгт тэнцсэн Ч.Эгшиглэнгийн зөвлөгөө

  1. Бж.Ганбаатар 2017-04-27 04:08 at 04:08

    ЭГШИГЛЭН ДҮҮДЭЭ БАЯР ХҮРГЭХИЙН ДАЛИМД НЭГ ЗҮЙЛ ХҮСЭХ БАЙНА…МИНИЙ ОХИНЫГ АНУ ГЭДЭГ, 19 НАСТАЙ МУИС-ИЙН 1 КУРСЭД СУРЧ БАЙГАА…ГЭТЭЛ ОХИН МААНЬ ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ МЭРГЭЖИЛ ИХ СОНИРХОХ ЮМ, ТЭГЭЭД АНГЛИ ХЭЛ СУРЧ БАЙГАА Ч ЯРИАНЫ ХЭЛ МОНГОЛД СУРХАД ОРЧИНГҮЙ БОЛХООР САЙН СУРАХГҮЙ БАЙГАА БОЛТОЙ БАЙГААД ХӨГШӨН АХ НЬ ИХ САНАА ЗОВДОГ ЮМ…ТЭГЭЭД АХ НЬ ЧАМАЙГ УНАГАН АНГЛИ ХЭЛТЭЙ ГЭЖ ОЙЛГООД, ОХИНД МИНЬ ТУСЛА БОЛОМЖ БАЙВАЛ МАНАЙ ОХИНТОЙ ХОЛБОГДОЖ, МЕССЕНЖРЭЭР Ч ЮМ УУ, VIBER-аарТҮҮНТЭЙ АНГЛИАР ТОГТМОЛ БИШ Ч ГЭСЭН ОЙР ОЙРХОН ХОЛБОГДООД, МЭДДЭГ ЧАДДАГААСАА ХУВААЛЦАЖ ТУСЛАХ БОЛОВ УУ? ГЭЖ ИТГЭЛ ДҮҮРЭН БИЧЛЭЭ…БАЯРЛАЛАА, АХЫНХ НЬ ЦАХИМ ХАЯГ: bdm_ganbaatar@yahoo.com ХАРИУ БИЧВЭЛ ИХ БАЯРЛАНА ШҮҮ…УТАС: +976 99560725.

    Хариулах
    1. Бж.Ганбаатар 2017-04-27 04:16 at 04:16

      ХЭРВЭЭ ЗӨВШӨӨРВӨЛ АХДАА ЭХЛЭЭД ХЭЛЭЭРЭЙ, ДАРАА НЬ БИ ОХИНДОО ХЭЛЬЕ…АНУ-гийн хаяг нь:apple_anu@yahoo.com Facebook: anu.ganbaatar telephone № 99983014.

      Хариулах
  2. Зочин 2018-04-04 16:05 at 16:05

    Монголчууд бид дандаа л хэн нэгэн хүн бидэнд ,надад туслаасай гэж үргэлж бодох юм.
    Дээр заагаад хэлээд биччихсэн байхад. Эдний хүүхдэд цаг зав гаргаад л гүйгээд байх юм гэнэ. Миний өвөө хүүхдүүддээ шоглож хэлэхдээ Өөрийнхөө лайг өөрөө үүрч сурах ёстой гэдэгсэн. Хэн нэгэн хүн , засаг төр, дарга бидэнд мөнгө өгөөсэй , туслаасай, ажил олж өгөөсөй, өрийг дарж өгөөсэй,үнэгүй зээл олж өгөөсэй байр авч өгөөсэй. Адгийн гуйлгачин нь архины мөнгө өгчихгүй юм байхдаа. Албан тушаалтан нь авилга өгөөсэй. Хатуу боловч үнэн үг юм. Эцэг эхийн агуу хүсэл мөрөөдөл гэж гайхмаар юм бас.

    Хариулах
  3. Зочин 2018-04-04 16:07 at 16:07

    Хэл ,хөгжим 2 -ыг ямар ч мэргэжил ,ажилтай хүн өөрөө бүрэн сурах боломжтой.

    Хариулах
  4. Нэргүй 2018-04-04 16:31 at 16:31

    Ene jaahan ohind bayr hurgie gehdee olond tanigdaj ooriigoo haruulhad arail ert baindaa ulam iluu hicheej surguulia yadaj togsoh heregtei daruu baih heregtei chinii amjilt bol bas tiim hovor amjilt bish shuu dee…..

    Хариулах
  5. Нэргүй 2018-04-04 16:36 at 16:36

    Duu mini chi uuliin dongoj beld ni irlee odoo zurguulia togsohiin tuld hicheeh heregtei chinii bichsen zuiluud bol zovolvoo bish yum iim medeelliig hun olood harchihna…hamgiin gol ni chi ooroo hicheej zorilgoo bieluuleerei.

    Хариулах
  6. 4545 2018-04-05 09:37 at 09:37

    Sain ohin bna manaihan amjilt huseheesee iluu dandaa muulahaa bodoh ym aa AMJILT AMJILT

    Хариулах
  7. ОО 2018-04-09 13:25 at 13:25

    ЭНЭ МУНДАГ ОХИН АЛЬ СУРГУУЛИЙГ ТӨГССӨН ЮМ БОЛ? УЛСЫН СУРГУУЛЬ ТӨГССӨН БОЛ БАХАРХМААР ЮМ АА.

    Хариулах
    1. Нэргүй 2018-05-30 17:35 at 17:35

      Hobby gesen bn.

      Хариулах
    2. Нэргүй 2018-09-21 10:46 at 10:46

      ahlah surguulia australia-d surch tugssun

      Хариулах
  8. Нэргүй 2018-04-09 14:44 at 14:44

    Бахархаж байна, охины амжилт Монгол хvн бvрийг баярлуулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Баяр хvргэе,

    Хариулах
  9. р 2018-05-31 00:27 at 00:27

    Нийгэмдээ хэрэгтэй юм хийх гэж зүтгэх хэрэгтэй дээ. тэрнээс жилд өчнөөн хүн орж байгаа ш дээ. саажилттай хүүхдээ оруулчихсан гэж байгаа хятад эмэгтэй бол бас нэг өөр хэрэг

    Хариулах
    1. Нэргүй 2019-01-31 20:23 at 20:23

      Чи нэг орох гээд үз дээ. ингэж бичиж байгаа малнууд төсөөлөхгүй хэцүү эд л дээ

      Хариулах
  10. Нэргүй 2018-09-20 22:02 at 22:02

    Uhker mongolchuud surlaa yu

    Хариулах
    1. LG 2019-01-25 20:38 at 20:38

      chi hen ym amaa medeerei bid chin delhiid IQ AAR 5 D ORDOG 3SAY HUNTEI BAIJ OLIMPOOS MEDALITAI SHUU

      Хариулах
  11. зочин 2018-09-21 09:42 at 09:42

    Харамгүй сайхан зөвлөлгөө өгчээ. Баярлалаа,амжилт хүсье.

    Хариулах
  12. jiriin mongol 2018-09-21 10:43 at 10:43

    sain ohin turuulj humuujuulsen av, ijii hoyrt ni sain saihniig husii. gol ni eruul enkh baival buh husel bielne. uils ni buteh boltugai

    Хариулах
  13. Нэргүй 2018-09-23 18:16 at 18:16

    эгшиглэн дүүдээ амжилт хүсье. чиний энэ зөвлөлгөө олон олон хүүхдүүдэд тус дэм болох нь дамжиггүй

    Хариулах
  14. bcgjhozegl 2023-04-15 13:20 at 13:20

    Харвард, Стэнфордын тэтгэлэгт тэнцсэн Ч.Эгшиглэнгийн зөвлөгөө – updown.mn
    [url=http://www.g4wb47u1a6n8529ycaa09c4ih4qyk119s.org/]ubcgjhozegl[/url]
    abcgjhozegl
    bcgjhozegl http://www.g4wb47u1a6n8529ycaa09c4ih4qyk119s.org/

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн