Их засаг Олон Улсын Их Сургууль Голомт банктай хамтран “Хуримтлалтай их засагчууд” төслийг санаачлан хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төсөл нь Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа ба оюутан залууст хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хангалттай хэмжээний мөнгөн эх үүсвэртэй болох боломжийг олгох юм.
Төслийн хүрээнд Их засаг ОУИС-ийн 5000 оюутан Голомт банкны Үндэсний хуримтлалын хөтөлбөрт хамрагдан сар бүр тогтмол дүнгээр хуримтлал хийж, хуримтлуулах зуршилд суралцсанаар жилийн дараа 1 тэрбум төгрөгийн хуримтлалтай болох юм.
Голомт банк нь иргэн бүрийг хуримтлалтай болгож, улс эх орныхоо эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор анх 2015 онд “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр тус хөтөлбөрт 120,000 гаруй иргэн нэгдэж хуримтлалыг зуршил болгоод байна.