Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгуулагдаж буй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга захирамж гарган, дөрөвдүгээр сарын 25-ны буюу маргаашийн 07:00-09:30 цагийн хооронд хотын авто зам, гүүрийн замын зорчих хөдөлгөөнийг түр хаахаар болсон билээ.
Мөн тухайн өдөр Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд явах автобусны хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Баянзүрх, Лавай, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөс хот хоорондын чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэх бүх автобусууд 11:00 цагаас нэгэн зэрэг хөдлөх юм байна.