Япон Улс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампийг ирэх тавдугаар сарын 25-28-ны өдрүүдэд Төрийн айлчлал хийх урилгыг албан ёсоор өгсөн гэж Японы Засгийн газраас мэдээллээ.
АНУ-ын Ерөнхийлөгч энэ айлчлалын үеэр Японы шинэ эзэн хаан, хатан хаан хоёрт бараалхаж, Ерөнхий сайд Шинзо Абэтэй яриа хэлэлцээ хийх гэнэ. Ингэснээр Д.Трамп шинэ эзэн хаантай уулзах гадаадын анхны Төрийн тэргүүн болох юм.
Мөн Цагаан ордон айлчлал болохыг баталж мэдэгдэл гаргажээ. Үүнд хоёр орны эрх баригчид Энэтхэг-Номхон далайн бүсийн аюулгүй байдал, олон улсын санхүү, эдийн засгийн асуудлаас гадна БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаар тусгайлан хэлэлцээ хийнэ хэмээн тэмдэглэсэн байна.
Д.Трамп айлчлалынхаа үеэр сумогийн тэмцээн үзэж сонирхоно гэсэн мэдээлэл бас дэлгэгдээд эхэлжээ.