Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль зургадугаар сарын 30-ны өдөр товлогдсонтой холбогдуулан аймгийн Сонгуулийн хороо 2 дахь хуралдаанаа хийжээ. Хуралдаанаар сонгуулийн хорооны төлөвлөгөө, гишүүдийн ажил үүргийн хуваарь, сумдын сонгуулийн хороо байгуулах асуудлыг тус тус хэлэлцэж баталсан байна.
42 дугаар тойрогт Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сум, Тахилгат, Өлзийт тосгон багтдаг бөгөөд нийт 17600 сонгогч санал өгнө. Тиймээс хүн амын тооноос хамаарч Хэрлэн суманд 11, Мөрөн, Жаргалтхаан суманд тус бүр 5, нийт 21 санал авах байр ажиллах юм байна. Мөн хуралдаанаар Хэрлэн суманд 7, Мөрөн, Жаргалтхаан суманд 5 хүний бүрэлдэхүүнтэй сумын сонгуулийн хороог байгуулжээ.
Сонгуулийг зохион байгуулах ажлын хэсэгт төрийн Захиргааны болон Төрийн үйлчилгээний албан хаагчид ажиллах бөгөөд бүгд сургалтад хамрагдаж гэрчилгээ авчээ. Мөн аймгийн сонгуулийн хорооны гишүүд нь 5-6 сонгуулийг зохион байгуулсан туршлагатай юм байна.
УИХ-ын нөхөн сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны графикын дагуу дурдсан хугацаанд дараах ажлыг зохион байгуулна.