Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Гурван гал худалдааны төвийн урд, “Глобал хурд” ХХК-ний оффисын зориулалттай 16 давхар барилгын дээврээс бетонон хийц автомашин дээр унаж, хүн гэмтсэн тухай мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл тухайн үед тус барилгын дээвэр дээр байрлах салхивчны хоолойг панеран хавтангаар таглаж дээр нь бетонон хийц тавьж тагласан байсан ба хүчтэй салхи гарсаны улмаас панеран хавтан хийсч, дээр нь байсан бетонон хийц барилгын гадна тал руу унаж иргэн н.Өлзийбаярын автомашиныг гэмтээсэн байна.
Тус гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн актаар 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс зөрчил арилгах хүртэл түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоогоод байна.