Арабын нэгдсэн Эмират улсын Фужирах хотноо жүдо бөхийн Ази, номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (2019.04.22) гурав дахь өдрөө үргэлжиллээ.
Өчигдөр явагдсан хүнд жингийн барилдаануудад:
-90 Э. Мөнхжаргал
-100 Л. Отгонбаатар
+100 Ө. Дүүрэнбаяр
-78 О. Мөнхцэцэг С. Шүрэнчимэг
+78 Э. Гандиймаа нар барилдав.
Манай бөхчүүдээс Л.Отгонбаатар финалд БНСУ-ын бөх Вон Жон Хүнтэй барилдан ялсанаар аваргын алтан медалийн эзэн боллоо.
Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манай баг 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртээд байна. Өнөөдөр багийн барилдаан болсноор Азийн АШТ өндөрлөнө.
Ч.Амар