Энэ хүн иргэншлээ солих нь өөрийн дур мэт асуудал мөн ч уужуу ухаант Монголчуудтайгаа санаа нэгдэн Монгол хүүгээ “харамлах” ч хэлэх хэдэн санаа, хэлхэх цөөхөн үгс бас байхымаа. Үүгээрээ бүгдэд таалагдах албагүй ч бүлд хамаардгийн хувьд хэдэн үг дэвсчмээр л санагдаад болдоггүй ээ, хө.

Өөр орны спортыг өөрсдөөс нь давсан чадамжаар үйлдэж аваргална гэдэг гагцхүү хөх толботнуудад л байх чадамж гэдэгтэй хэн маргах.

Тэд өсвөр хөвгүүдийн нүдэнд даган дуурайх сод баатрууд, бидний хувьд бухимдуу сэтгэлийг гийгүүлэх нар, гундсан оюуныг гэрэлтүүлэх зул болдгоороо нийгмээ түүчээлэгчид юм. “Манай аваргын удам” “Миний Монголын үр” гэх өөриймших их хайр, нутгархах их дотночлол тэднийг үндэсний баатрын хэмжээнд өргөмжилдгөөс олны давалгаалсан их энерги ч дэвжээ бүрийн амжилтыг авч ирдэг. Хубилай хааны цэргүүд Япончуудын нийтээрээ сүслэн залбирч байсан тэр их хэмд цохигдон сүйрээгүй гэж үү? Юутай ч тэд ийн итгэж түүхийн сурах бичигтээ оруулсныг шигтгээ болгон оруулъя.

Гэвч бид цөөхүүлээ. Дур дураа даган өнхөрч болох ч дураа хазаарлан ухаан зарах үе ч бас бий!

1. Иргэншил солино гэдэг өнгөцхөөн хэрэг оогт биш!
2. Монгол улс гэдэг баяжчихаад гүйгээд ирдэг үнэгүй нэгэн хил хязгаар бүүр ч биш!
3. Харь орны дэвжээ, харь бүсгүй 2-ын цаана чөмөгтэй, царигтай ганц эрийг ч гэсэн “хүүхэн зэвсгээрээ” уургалж чөдөрлөх их заль байгааг ухаж чадахгүй мөчид ухаантанд их хайр даах тархин тэнхэл суугаагүйг бид эндээс харах ёстой!
4. Ясаа нутагтаа үлдээж, ясаа харьд цацахгүй байхыг мундаг нь байтухай мунхаг нь ч санаж сэрж явах жаяг алдарсныг бид харж цусан тусгаар тогтнол гэж зүйл байдгийг ухаарч ойлгох цаг болсныг анзаарах ёстой!!
5. Уулын буга хараад унасан морио мартаж болдоггүй их ухааныг бид эндээс суралцах ёстой!
6. Ядуу Монголоосоо нүүр буруулах биш ядарсан ч хайраа харамлаагүй түмэндээ сэтгэл хоргоддог Монгол жудгийг бид түүнээс хүлээх ёстой!
Том бөх, сор авьяастнууд, алтан гавалтай бүхнээ харьд алдмааргүй байгаа ч гавьяа нь гай болж, амжилт нь алдас дагуулсан ийм бөхчүүд, ийм охид, ийм хөвгүүд, ийм авьяастнууд харьд одох Хакухогоор дуусаасай хэмээн залбирсу!
Төрсөн нутагтаа ээлтэй, түмэн олондоо элэгтэй Эх оронч хөвгүүдийг олноор нь,түм бумаар нь өсгөхийг Монгол төр бодлогоор хийх ёстой! Монгол эхчүүд эзэн эрхтэй, ээнэгшүү хөвгүүдийг үүнээс сэдэлжин үтэр сургах ёстой! Үүнд л “Хатан боловсрол”ын хамаг ач холбогдол оршино.
“Сайн эхтэй хүү сайн хүн болно Сайн эхнэртэй хүү сайн нөхөр болно Сайн Хатантай хүү сайн Хаан болно” гэж өвгөд дэмий нэг хэлсэнгүй ээ.
Түмний бахархал “Монголын Хүү” хэмээн эндүүрч явсандаа үнэхээр урам хугарлаа…За яах вэ ээ, өнөө бид “ууцаа хугалуулавч” маргааш урмаар тэжээгдэх үе миний цог заль төгс хөвүүдээс тоймгүй олон гарна гэдэгт итгэнэ ээ Тиймээс “Биеийн бөхөөр ганцыг билгийн бөхөөр олныг ялдаг” ухаан …ноцолддог бүхэнд биежиж, барилддаг бүхэнд суух болтухай.

Тэнгэр Монгол Газар

By updown.mn

Мэдээний админ

3 thoughts on “Иргэншил солино гэдэг өнгөцхөн хэрэг огт биш”
    1. Чамд ямар хамаатайн ,эх оронч гуай яс юман дээр чи хаашаа ч хөлбөрч мэднэ дээ

Унширч-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн