ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд, Т.Аюурсайхан нар анхаарах ёстой, дуулиант 23 хэргийг шалгуулахаар УЕП Б.Жаргалсайханд албан бичиг илгээжээ.
Уг албан бичигт Д.Содномдаржаа, С.Чимгээ нар хэлмэгдсэн эсэх болон С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг мөрдсөн ажлын хэсгийн албан тушаалтнууд амь насаа алдсан асуудал, Эрдэнэт үйлдвэр, банкуудтай холбоотой асуудлууд, 28 тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, Хан ресурс компанитай холбоотой хэрэг, Төмөртэйн ордын асуудал, Дубайн гэрээ, 60 тэрбумын хэрэг, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зөрчлүүд, 888 төсөл, АСЕМ-ын санхүүгийн асуудал, Эрдэнэсийн сангаас алдагдсан эд зүйлс, 340 мянган тн нүүрс алдагдсан гэх хэрэг, генерал Б.Хурцын асуудлуудыг шалгахыг хүсчээ.
1 comment
Зүйтэй.