Монгол Улсын Засгийг газрын 2019 оны 116 дугаар тогтоолоорр Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулах болсон билээ. Тус сургуулилттай холбогдуулан энэ сарын 25-ны өдрийн 07:00-10:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд автозамын хөдөлгөөнийг түр зогсоох тул тухайн өдрийн дээр заасан цагийн нислэгээр зорчих иргэд 07:00 цагаас өмнө “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд ирсэн байхыг МИАТ ТӨХК-аас анхааруулж байна.
МИАТ ТӨХК 2019 оны 4 дүрээр сарын 25-ны Пүрэв гаригт Бээжин, Москва, Берлин, Сөүл, Бусан, Хонг Конг хотын чиглэлд нислэг үйлдэнэ.