Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун лхагва гаригт (2019.04.17) Батлан хамгаалах академийнхаа бүтээсэн тактикийн удирдлагатай шинэ зэвсгийг туршсан гэж тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлжээ.
Мэдээнд шинэ үеийн зэвсгийн талаар нарын дурдаагүй ч хөдөлгөөнт болон бусад баг алсын удирдлагаар удирдах туршилт амжилттай болсон гэжээ.
Харин шинжээчид үүнийг алсын удирдлагатай ойрын зайн сөнөөгч пуужин байж магадгүй хэмээн дүгнэж байна. Тэд хэрвээ Хойд Солонгос энэ төрлийн технологийг амжилттай туршсан нь үнэн бол алсын тусгалтай баллистик пуужинг замаас нь устгах бүрэн боломжтой болсон гэсэн үг үзэж байгаа аж.
Олон улсын улс төрийн тоймчид өнгөрөгч хоёрдугаар сарын 27, 28-нд болсон АНУ болон Хойд Солонгосын удирдагчдийн хоёр дахь дээд хэмжээний уулзалт амжилтгүй болсноос хойш Хойд Солонгос анх удаа шинэ зэвсэг туршлаа хэмээн онцолжээ.
Нөгөө талаар Ким Жон Уныг АНУ-ын удирдагчид шахалт үзүүллээ хэмээн дүгнэж байна. Өнгөрөгч даваа гаригт Хойд Солонгосын удирдагч Ерөнхийлөгч Доналд Трампад гурав дахь дээд хэмжээний уулзалт хийх саналаа илэрхийлсэн байгаа.
Цагаан ордон одоогийн байдлаар шинэ зэвсэгийн туршилтын талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Мөн Доналд Трамп Ким Жон Уны уриалгад хариу хүргүүлээгүй байна.
Эх сурвалж: TASS