ШШГЕГ-ын харьяа Ганц худагийн урьдчилсан хорих төвд өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны шөнө шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан. Салхитын мөнгөний ордын маргаанд өмгөөлөгчөөр ажиллаж байсан шүүгч агсан 48 цаг хоригдоод, суллагдахаасаа хэдхэн цагийн өмнө нас барсан нь сонирхол татаж байгаа.
Ганцхудагт саатуулагдсан хүн нас барсны дараа ШШГЕГ урьдчилсан хорих төвийн үйл ажиллагааг шалгасан бөгөөд эрхэлсэн ажилдаа хайнга хандсан 461 дүгээр ангийн даргыг, харуул хамгаалалт хариуцсан дэд дарга болон холбогдох ажилтнуудыг ажлаас нь чөлөөлөөд байгаа.
Тэднийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 23.5.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.
1 comment
Энд юунд нь сүр болоод байгаа юм бээ авилгалд идэгдсэн шүүх прокуроруудыг ийм л хувь заяа хүлээж байгаа ш дээ хохь нь ш дээ өөрсдөө сонголтоо хийсэн