Босоо тэнхлэгийн авто замын эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж ачаа даацыг стандартын дагуу тээвэрлэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.
Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр (2019.04.17) том оврын ачааны авто машин жин тонн хэтрүүлэн ачиж, цагдаагийн хяналтын постыг тойрч шороон замаар явж байгаад зам тээврийн осол гаргасан байна.
Ослын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Иймд ЖОЛООЧ та бүхэн замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг зөвлөж байна.
Эх сурвалж: ТЦА