Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд ийм ноцтой осол гарчээ. Тодруулбал, байшингийн модон хийцэд хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг өчигдөр (2019.04.17) 16:31 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ослын газарт 16:42 цагт очиход автомашин байшин мөргөж, хоёр хүн гэмтсэн байжээ.
35 настай М /эрэгтэй/-ийн жолоодож явсан “Маяти-2” загварын ачааны автомашины тормоз эвдэрсэний улмаас иргэн З-гийн байшинг мөргөж, ослын улмаас 28 настай Э /эрэгтэй/-гийн толгой, нуруу, 34 настай Э /эмэгтэй/-ийн баруун хөл тус тус гэмтсэн байсныг гарган эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.
Иймд жолооч нар аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.