Өнөөдөр Баян-Өлгийн нутаг, Увсын өмнөд, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Малчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 19-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 14-16 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 51 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.