Улаанбаатар хот болон орон нутагт байх “Нэг цонхны үйлчилгээ”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг аравдугаар сарын 1-ний өдрөөс операторын хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг “Үйлчилгээний нэгдсэн төв” болгохоор Засгийн газраас шийдвэрлэв.
Бүх суманд ийм төв байгуулж төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өнөөдрийн хуралдаанаар даалгажээ. Төвийн мэдээллийн системийг хөгжүүлэн төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбох юм байна.