Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийг дайрч амь насыг нь хохироосон хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Хэргийг сануулбал, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, Т.Лундаа нар нь албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг 5 км газар машинаараа чирснээс болж алба хаагчийн тархи нь бяцарч, биедээ хүнд гэмтэл авч, улмаар яаралтай хагалгаанд оруулсан боловч нас барсан юм.
Тэгвэл Б.Энхбаяр, Т.Лундаа нарт холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-ны 13:30 цагт товлогдсон байна.
Яллагдагч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 8 жил, түүнээс дээш хугацаагаар оноохоор заажээ.