Монголын Үндэсний музейгээс торгоны замын соёл, түүхэнд холбоотой 15 дэсийн 29 ширхэг үзмэрийг БНХАУ-ын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ.
“Бүс ба зам” бодлогын хүрээнд “Торгоны зам дагуух Үндэсний музейдийн эрдэнэс” үзэсгэлэн энэ сарын 11-нээс долдугаар сарын 14-ний өдрийг хүртэл зохион байгуулагдаж байгаа юм. Тус үзэсгэлэнд 12 улсын Үндэсний музейн 234 шилдэг үзмэрийг дэлгэн үзүүлж байгаа аж.
Энэхүү үзэсгэлэн олон улсын музей, соёлын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, түүгээрээ дамжуулан торгоны замын түүхийг олон нийтэд уламжлан таниулах зорилготой юм байна.