Дэлхийн хамгийн том онгоц болох хоёр их бие, зургаан хөдөлгүүртэй “Stratolaunch” онгоцны анхны туршилтын нислэг АНУ-ын Калифорни мужийн нутагт амжилттай болжээ.
Тус онгоц Мохавэ цөлийн дээгүүр 2.5 цаг нисчээ. Пуужин, хиймэл дагуул хүртэл тээвэрлэх “Scaled Composites” компанийн зохион бүтээсэн уг аварга онгоц “Airbus A380” онгоцноос 1.5 дахин том бөгөөд их биеийнх нь урт 73 метр, далавчных нь урт 117 метр юм байна.
Эл онгоцны дээд хурд нь 304 км/цаг аж. Өргөний хувьд дэлхийн хамгийн том онгоц гэгдэж буй ч энэхүү онгоцыг уртаараа гүйцэх хэд хэдэн онгоц байгаагаас зургаан хөдөлгүүртэй ачаа тээврийн “AN 225” онгоц 84 метр, “Боинг” загварын 747-8 онгоц 76.3 метр урт юм. “Stratolaunch” онгоцыг “Microsoft” компанийн үүсгэн байгуулагчдын нэг, өнгөрсөн онд таалал төгссөн Пол Аллений хөрөнгө оруулалтаар бүтээжээ.
Эх сурвалж: CCTV.COM