Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-ний 18:00 цагаас хойш 9 настай У охин тоглоомын талбайгаас сураггүй алга болжээ.
Сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн 12 хэсэгт гарч эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 30 гаруй хүнтэй нэмэлт бүрэлдэхүүн ажиллаж байгаа бөгөөд одоогоор үр дүнд хүрээгүй байна.
Мөн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Цэргийн амралт”-аас энэ сарын 12-ны өдрийн 16:00 цагт Сонгинохайрхан дүүргийн харьяат 53 настай иргэн А /эрэгтэй/ уул руу аньсны навч түүхээр яваад сураггүй болжээ. Түүнийг сураггүй болсон тухай мэдээлэл энэ сарын 13-ны 18:44 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 19:54 цагт “Цэргийн амралт”-анд очиж, тэндээс “Бага Баян-Уул” гэдэг газар хүртэл 6 км-ын тойрогт явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 14-15-нд шилжих шөнө эрлийг зогсоожээ.