Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2019 оны нэгдүгээр улиралд 2010 оны эцсээс 82.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар, өмнөх улирлаас 0.1 хувиар тус тус өсчээ.
Орон сууцны үнэ 2019 оны нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт 0.1 хувиар буурч, харин Баянзүрх дүүрэгт 0.6 хувь, Хан-Уул дүүрэгт 0.3 хувь,Чингэлтэй дүүрэгт 0.2 хувиар өсч, Сүхбаатар дүүрэгт өөрчлөлтгүй байна.
2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных Баянгол дүүрэгт өөрчлөлтгүй, Сонгинохайрхан дүүрэгт 0.2 хувь, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт 0.7 хувь, Хан-Уул дүүрэгт 1.0 хувиар өсч, Сүхбаатар дүүрэгт 0.2 хувиар буурчээ. Өмнөх улиралтай харьцуулахад 2019 оны нэгдүгээр улиралд 1970 оноос өмнө ашиглалтад оруулсан орон сууцны үнэ зургаан дүүрэгт өөрчлөлтгүй, 1970-2001 оны орон сууцных Баянгол, Хан-Уул дүүрэгт 0.1-0.3 хувиар буурч, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт 0.1-0.8 хувиар өссөн дүнтэй гарсныг Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ.
2001 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцны үнэ Хан-Уул дүүрэгт өөрчлөлтгүй, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт 0.1-0.4 хувиар буурч, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт 0.3 хувиар өсөөд байна.