“Наран ургахуй” эмгэнэлт драмын жүжиг 26, 27-нд тоглогдоно

2019-04-16 11:02
744f3a9a064c5e1f8f8c4aefceb862e1_170786

Хятадын эмгэнэлт жүжгийн хаан Цао Юй (1910-1996)-ийн зохиол “Наран ургахуй” эмгэнэлт драмын жүжиг энэ сарын 26, 27-нд 19:00 цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдохоор болжээ.

Төв аймгийн Монгол туургатан театрын шинэ уран бүтээл “Наран ургахуй” эмгэнэлт драмын жүжгийг найруулагч Д.Мөнхбат найруулсан бөгөөд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Цэрэнчимэд, н.Дэлгэрсайхан, жүжигчин Р.Янжиндулам, Б.Энххэрлэн, Б.Гансүх, Б.Сүхбаатар, Б.Дарь, С.Сувдаа, Э.Цэгмэд, Г.Тэмүүжин, Ж.Сандаг-Очир, А.Ганхуяг нар гол болон туслах дүрд тогложээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй