Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Прокурорын байгууллагын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болсон. Хуулийн заалтууд хэрэгжиж эхэлснээс хойш Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон Улсын Ерөнхий прокурор нарыг ажлаас нь чөлөөлөөд буй.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнай өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан бол АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр (2019.04.15) үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөөр болсныг эх сурвалжаас мэдээлжээ.
Ц.Нямдорж нь МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
Ажилласан байдал:
1999-2009 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга,
2009-2011 онд УИХ-ын Тамгын газарт ажлын албаны ахлах зөвлөх,
2011 оноос Авлигатай тэмцэх газарт тасгийн дарга, Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга,
2015 оны хоёрдугаар сарын 11-нд УИХ-ын 30 дугаар тогтоолоор АТГ-ын дэд даргаар томилогджээ.
1 comment
Khurciin boovnii vs shu dee ene hun. Khurc yu gej tushaana hun alj ch chadna. Mun ch olon hun, kompani deeremdej bayjsan daa. Mun Khurc ene 2 Jastiin Bathuugiin benzen kolonk enee teree baahan yumiig deeremdej avaad Magnai treded zarsan shu!!!