Бид бүгд баян болж чадна гэж боддог. Бидний ихэнх нь энэ бол хэзээ нэгэнт цагт хүрэх холын нэг сайхан мөрөөдөл, тэгж байгаад хүрнэ дээ гэж итгэдэг. Гэхдээ эд баялаг бүтээх бол таны хүслээр нэг л өдөр болчих зүйл биш. Чинээлэг болоход хэзээ ч оройтохгүй боловч аль болох залуу насандаа эхлүүлбэл илүү үр дүнтэй байх ба аз тохиох нь ч олонтой байх болно.
20-30 насны амьдрал нь оюутны сургалтын төлбөр, өр, танилын хүрээ хязгаарлагдмал, ажил мэргэжлийн хувьд туршлага муутай гээд олон янзын бэрхшээлээр дүүрэн. Эдгээр 7 зөвлөгөө нь таныг ирээдүйд баталгаатай, хурдан хөрөнгө чинээтэй болгохгүй ч хэрэгжүүлж эхэлбэл залуу насанд чинь заавал хэрэг болно.
1.Алив ажлыг хойшлуулахаа яг одоо зогсоо
Залуу насанд цаг хугацаа хангалттай маргааш хийнэ, сарын дараа болно доо гэсэн сэтгэлгээнээс яг одоо салах хэрэгтэй. Залуус залуу насандаа насны хойно тэтгэвэр авах юм чинь, тэгж байгаад баяжина доо гэсээр байтал амьдралын эцэст юу ч үгүй хоцрох нь бий. Цаг хугацаа чамайг хүлээхгүйг санаад мөнгө хадгалах, жижиг хөрөнгө оруулалт хий энэ тухайн үед чамд боломжгүй эрсдэлтэй мэт санагдавч урт хугацаандаа үүнийг хийх л болно. Ингэснээр чи үеийн залуусаас хэдэн давуу талтай болох болно.
2.Таныг баян болгох ямар ч ид шид байхгүй гэдгийг ойлго
Миний энэхүү нийтлэлдээ өгсөн таныг баян болгох “нууц” зөвлөгөө гэсэн гарчиг нь ямар нэг ид шидээр таныг чинээлэг болгох гэсэн юм шиг санагдаж байж болно.Гэхдээ энэ нь тийм биш. Тодорхой ирээдүйтэй зүйлд хөрөнгө оруул. Оруулсан хөрөнгө оруулалтаа гаргаж аваад үлдсэн ашгаараа дахин хөрөнгө оруулалт хий. /Юунд хөрөнгө оруулах бэ гэдгийг дор дурьдах болно./ Илүү их мөнгө ол, зардал бага гарга, ухаалаг хөрөнгө оруулалт хийх гэсэн зарчмыг дага.
3.Өөртөө хөрөнгө оруулалт хий
Таны дараагийн зорилго бол өөртөө хөрөнгө оруулалт хийх; та хөрөнгө чинээнийхээ шахавдашгүй нөөц нь байх ёстой. Өөртөө хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь боловсрол мэдлэгтээ цаг зарцуулах, өөрийн чадварыг дээшлүүлэх, зорилгоо биелүүлэхэд тань туслах хүмүүстэй танилцах явдал юм. Эзэмшсэн боловсрол, чадвар туршлага, танилтай байх нь олох үнэ цэнэ билээ.Эдгээр нь таныг санхүүгийн бат бөх суурьтай болоход нь туслах болно.
4. Төсөв бүрдүүлэх
Үүнийг хийхийн тулд 2 дугаар алхамын дагуу их мөнгө олох, бага зардал гарга, өргөн хүрээнд хөрөнгө оруулалт хий гэдэг дүрмийг сана. Мөнгөний орлого, зарлагыг төсөвлөж сур.Ингэснээр хэрэггүй зүйлд ямар их мөнгө зарцуулдагаа мэдэх болно. Нэгэнт мэдэж авсан бол үргүй зардлыг танаж болно шүү дээ.
5. Өр байгаа бол яаралтай төл
Хэрэв та мөнгө хадгалах, хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн бол хуримтлагдаж болзошгүй алив өр төлбөрийг барагдуулах нь зүйтэй. Тухайлбал зээлийн картны өр, оюутны сургалтын төлбөрийн өр, машины лизинг гэх мэт ирээдүйд таньд орж ирэх орлогоос тань илүү гарч дарамт учруулах өрийг барагдуулах боломжтойгоос дугаарлаж тэргүүн ээлжинд төлж чадах төлбөрөө төлөх зөв юм.
6. Эрсдэл хий
Та залуу байна. Таньд эрсдэл хийхэд хангалттай хугацаа байна. Тиймээс эрсдэл хийгээд үз гэж зөвлөмөөр байна. Эрсдэл өндөртэй ч их ашиг авчрах хөрөнгө оруулалт, өндөр өгөөжтэй арилжаа зэрэгт оролц. Өөрийн хувийн бизнесийг эхлүүлэхийн тулд ажлаа өөрчилсөн ч болно. Шинэ боломжийг ашигла, түүнийг хайж ол. Ихэнх хөрөнгө чинээтэй хүмүүс эрсдэл хийж хөрөнгөжсөн байдаг. Хүмүүсийн ихэнх нь санхүүгийн найдвартай аюулгүй байдлаа бодож эрсдэл хийдэггүй. Хэрэв та тэдгээрийн эгнээнээс салмаар байвал аюултай, эрсдэлтэй байдалд орж үзэх нь зөв юм.
7.Төрөлжүүлэх
Нэг сагсанд бүх өндөгөө бүү хадгал гэсэн хэлц байдаг. Эрсдэл хийх нь 20,30 насанд хэрэгжүүлэхэд шаардлагатай стратеги боловч хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх нь зайлшгүй байх ёстой үйл ажиллагаа билээ. Зөвхөн нэг зүйлд ур чадвараа бүү хөгжүүл, бүх зүйлээрээ нэг хөрөнгө оруулалтанд бүү бооцоо тавь.
Тиймээс орлогын эх үүсвэрээ хэд хэдэн эх сурвалжаас орж ирэхээр хөрөнгө оруулалтаа байршуул. Энэ нь таныг ноцтой эрсдэлд орж бүх хөрөнгөө алдахаас сэргийлэх боломж олгоно. Эдгээр 7 алхамыг хийснээр та хэдэн настай эсэхээс үл хамаарч хөрөнгө хуримтлуулж чадна. Гэхдээ үүнийг эрт эхэлж чадвал, зөв хийж чадвал их хэмжээний санхүүгийн амжилтанд хүрч чадах болно. Таньд амжилт хүсье.