Нийслэл

Рекламны самбаруудыг нэн даруй цэгцлэхийг даалгав

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2017 оны аравдугаар сарын байдлаар 414 гадна зар сурталчилгааны байгууламжтай гэсэн тооллогын дүн мэдээ байдаг байна. Энэ сарын наймны өдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн дээр Хотын захирагч С.Амарсайхан рекламны самбаруудыг цэгцлэх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон.

18_20190413082551 Рекламны самбаруудыг нэн даруй цэгцлэхийг даалгав

Энэхүү үүрэг даалгаварын хэрэгжилтийг Хотын захирагч шалган өчигдөр (2019.04.13) нийслэлд байрлах зөвшөөрөлгүй, хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа самбар, мэдээллийн байгууламжийг нэн даруй буулгах, өнгө үзэмжийг нь сайжруулахыг даалгав.

16_20190413082550 Рекламны самбаруудыг нэн даруй цэгцлэхийг даалгав

Энхтайваны гүүрийн хоёр талаар цуваа байрлуулсан самбарууд нь хотын өнгө үзэмж, жолоочийн хараанд сөргөөр нөлөөлж, гадна зар сурталчилгааны байгууламжийн тухай НИТХ-ын 2013 оны 3/32 тоот тогтоолыг зөрчиж байгаа тул буулгах, мөн Чингэлтэй дүүрэг 32-ын тойрогт байрлах рекламны самбар нь урагдаж, төмөр нь салхинд хийсч ойр орчинд нь ажиллаж амьдарч, зорчиж буй иргэдэд осол аюул учруулах нөхцөл байдал үүсгэж болзошгүй байгаа тул холбогдох байгууллагуудад нь нэн даруй арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгов.

20_20190413082552 Рекламны самбаруудыг нэн даруй цэгцлэхийг даалгав

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close