Богд Уулын Соёмботой ууланд өнөөдөр (2019.04.13) 11:17 цагт гарсан түймрийн дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, бүрэн унтраалаа.
Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.