Далай лам: Хүн төрөлхтөн хоёр Далай ламтай болно

2019-04-13 19:41
dalai lam

Төвдийн буддын шашны тэргүүн Далай лам уушгины хатгалгаа өвчин тусч, Энэтхэг улсын Нью Дели  хотын нэгэн эмнэлэгт эмчлүүлээд гарсан байгаа. Түүний биеийн байдал сайжирч хойд дүрээ тодруулах ажилд яаравчилж байгаа бололтой.

XIV Далай лам нь өөрийн залгамжлагч хойд дүрээ одоогоор улс төрийн орогнолоор амьдарч буй Энэтхэг улсаас нь тодрох магадлалтай хэмээн хэлжээ. Харин энэ үг Хятадын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм байна. Хятад улс нь Далай ламын хойд дүрийг тогтсон уламжлалын дагуу дотоодоосоо тодруулах ёстой хэмээн мэдэгдээд байгаа аж.

Далай лам өдгөө 84 настай ба 24 насандаа XIV Далай ламаар тодорсноос гадна 1959 онд Хятадын эсрэг Төвдийн бослогод ялагдан Энэтхэг улс руу дүрвэн гарснаас хойш эдүгээ тус улсад улс төрийн орогнолоор 60 жил амьдарч байгаа юм байна.

Тэрээр энэ сарын 14-ний өдөр улс төрийн орогнолын 60 жилийн ойн үеэрээ хэлсэн үгэндээ “Хятад улс нь Далай ламын залгамжлагчтай болохыг ихэд хүсэн мөрөөдөж ирсэн нь надаас илүү өөрсдийн гэсэн Далай ламтай байх эрмэлзэл юм” гэжээ.

Мөн “Удахгүй хүн төрөлхтөн хоёр Далай ламтай болох нь тодорхой. Жинхэнэ нэг нь над шиг эрх чөлөөтэй, тэр Энэтхэг улсад тодорно. Хоёр дахийг нь хятадууд өөрсдөөсөө сонгох болно” гээд “Хятадаас сонгосон Далай ламыг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй тул тус улсад бас нэгэн асуудал үүсгэнэ” хэмээн онцлон хэлжээ.