Засгийн газраас Нийслэлийн Засаг даргыг хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай байхаар тогтоосон. Хотын дарга С.Амарсайхан томилгоо хийх санал буюу нэр дэвшигчдийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар зөвшилцөж, дэмжсэн юм.
Харин өнөөдөр бүтцийн өөрчлөлт хийж зарим даргыг чөлөөлж, томилсон байна.
Харин Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Ж.Батбаясгаланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Ш.Анхмаа нарыг томилжээ.
Дөрвөн төслийн удирдагчаар:
Инноваци технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагчаар М.Халиунбат, Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар Д.Мөнхжаргал, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Б.Отгонсүх, Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагайг томилсон байна.
ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Ж.БАТБАЯСГАЛАН
Төгссөн сургууль: 1990 – 1991 Москва хотын 779-р дунд сургууль, 1991 -1999 “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль, 2000 – 2004 “Түшээ” дээд сургууль, 2010 оноос МУИС-ийн хууль зүйн сургууль
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол: Эрх зүйч, Хууль зүйн магистрант
Ажилласан байдал:
- 2004.07 – 2006.07 УИХ-ын Тамгын газар
- 2006.07 – 2008.07 УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч
- 2008.09 – 2012.09 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
- 2008.09 – 2012.09 Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарийн бичгийн дарга
- 2009 – 2012 Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн
- 2008-2012 Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн
- 2012 – 2016 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
- 2016-оноос Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
ХҮНИЙ ХӨГЖИЛ, НИЙГМИЙН БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Ш.АНХМАА
Төгссөн сургууль: БГД- ийн 13-р дунд сургууль, Бүрэн дунд Чой Лувсанжавын нэрэмжит Хэл Иргэншлийн Дээд Сургууль, Монгол Улсын Их Сургууль, БНХАУ-ын Бээжин хотын гадаад хэл соёлын сургууль, АНУ мэргэжил дээшлүүлэх сургалт
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол: Монгол судлаач, эрхзүйч
Ажилласан байдал:
- Цагаан Лавай дээд сургууль Багш, тэнхимийн эрхлэгч
- 1996 2004-Эмнести Интернэшнл ОУБ Төслийн удирдагч
- 2005 2008 -Эмнести Интернэшнл ОУБ Удирдах зөвлөлийн гишүүн
- 2001 2016 -Зам Тээвэр Барилга Хот Байгуулалтын Яам Авто зам хөгжүүлэх төслийн ажилтан
- 2008 2011 -Швейцарын хөгжлийн агентлагийн ЖДҮ-г дэмжих BPN хөтөлбөр Төслийн Удирдагч
- 2011 2015 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
- 2016 Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг Даргын Орлогч
ИННОВАЦИ ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ М.ХАЛИУНБАТ
Төгссөн сургууль: 2001-2006 МУИС ЭЗС
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол: Бизнесийн удирдлагын магистр
Ажилласан байдал:
- 2001-2002 Итгэлт Оюу ХХК сэтгүүлч, редактор
- 2002-2004 Скайтел ХХК Маркетингийн мэргэжилтэн, менежер
- 2004-2013 МУИС багш
- 2006-2007 Анунгоо ХХК Борлуулалтын албаны менежер
- 2007-2010 Вай Эм Си ХХК Гүйцэтгэх Захирал
- 2008-2009 Таван богд групп Дэд Ерөнхийлөгч
- 2010-2013 НИК ХХК Гүйцэтгэх Захирал
- 2013-оноос Торгоны зам сан Гүйцэтгэх Захирал
- 2013-оноос Монгол Айди ХХК Ерөнхий Захирал
- 2016 онд МАН-аас нэр дэвшиж,Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон
АГААР ОРЧНЫ БОХИРДОЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ Д.МӨНХЖАРГАЛ
Төгссөн сургууль: 2016 Хүний нөөцийн боловсролын институт, Төслийн менежер, 2015 Duksun womens university, СӨБ-ийн дээд курс, 2005-2007 Монгол Улсын Багшийн Их сургууль, Боловсролын Удирдлагын Магиср, 1993-1997 “Онол” гадаад хэлний дээд сургууль, Англи хэлний орчуулагч, 1989-1993 МУБИС Багшийн коллеж, Бага ангийн багш, 1981-1989 Дунд сургууль
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол:Англи хэлний багш, орчуулагч, Боловсролын удирдлагын магистр
Ажилласан байдал:
- 2016 оноос Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл-Төслийн дэд зохицуулагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч
- 2006-2016 “Жаргалан” үндэсний цогцолбор сургууль, Ерөнхий захирал
- 2000-2016 Хайп
- 1999-2000 Монфорте ХХК, Захирлын туслах, орчуулагч
- 1998-1999 Sonlife интернейшнл ХХК, Орчуулагч
- 1996-1998 МОНЦАМЭ агентлаг, Орчуулагч редактор, Игаяс гадаад хэлний сургалтын төв, Гүйцэтгэх захирал
ЗАМ ТЭЭВРИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ Б.ОТГОНСҮХ
Төгссөн сургууль: Монгол Улсын их сургууль, Удирдлагын академи, Америкийн нэгдсэн улсын ST.TOMAS university
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол:Философийн ухааны бакалавр, Нийгмийн ухааны магистр, Олон улсын хүний эрхийн хуульч
Ажилласан байдал:
- БГД үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн
- Өвөрхангай Хархорин сумын Засаг даргын орлогч
- Өвөрхангай Хархорин сумын Засаг дарга Хөдөлмөрийн яам сайдын зөвлөх
- БГД-ийн МАН хороо улс төрийн ажилтан
- БГД НАМЗХ тэргүүн, Нийслэлийн НАМЗХ тэргүүлэгч
- НИТХ-ын төлөөлөгч 2016 оноос
ХОТ БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН ТӨСЛҮҮДИЙН УДИРДАГЧ О.МӨНГӨНШАГАЙ
Төгссөн сургууль: 1987-1997 онд Нийслэлийн 10 жилийн 2-р дунд сургууль, 2001-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч,2010-2012 Тайваны Улс төрийн Их сургууль Олон Улсын Бизнесийн Удирдлага, 2014-2016 он МУЭИС-ийн Бизнесийн Удирдлагын Магистр, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Магистрант
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол:Дээд, Эрх зүйч, Бизнесийн Удирдлагын Магистр, Хууль зүйн Магистрант
Ажилласан байдал:
- 2004-2008 УИХ-ын тамгын газар – гишүүний туслах
- 2008-2010 Гадаад харилцааны яам, төрийн захиргаа удирдлагын газрын мэргэжилтэн бөгөөд ГХ-ны сайдын туслах
- 2012 оноос УИХ-ын тамгын газар – гишүүний зөвлөх одоог хүртэл
- 2011 оноос “Эм Би Ти” трейд ХХК Ерөнхий захирал одоог хүртэл
- 2012-2016 он СБД-ийн ИТХТөлөөлөгч
- 2013 оноос СБД-ийн Намын хороо Дэд дарга одоог хүртэл
- 2016 оноос НИХТөлөөлөгч, Авто Худалдааны Цогцолбор ОНӨААТҮГ-ын дарга
ikon.mn