Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг 1800 цэргийн албан хаагчийг дайчилж, 1.2 сая америк долларт багтаан барина. Ажлыг тавдугаар сарын 1-нд эхлүүлнэ гэж Зам тээврийн хөгжлийн сайд сүртэй мэдэгдэв. Ингэснээр энх цагийн үйл ажиллагаанд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб нь татагдан орж, бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр ажиллах юм байх.
Монгол Улсын Зэвсэгт хүчнийг өнөөдөр НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа хэдэн цэргүүд арай өнгөлөг харагдуулдаг. Гэвч тэдний авдаг цалин хөлс, тэдний үнэлэмж НҮБ-ийн Энхийг сахиулагч орнуудын цэргүүдээс хамгийн бага, хамгийн доогуур. Гэр бүл, амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын нэр хүндийг өргөж байгаа хэдэн цэргийнхээ араас яамны удирдлагууд санаа тавьдаг ч үгүй. Үгүйдээ л цалин хөлсийг нь бусад орны жишигт ойртуулъя гэж НҮБ рүү нэг бичиг илгээж, санал өгч хөөцөлддөггүй.
Дайны талбарт алба хааж байгаа энхийг сахиулагчиддаа ийм хүйтэн ханддаг БХЯ, ЗХЖШ-т дотоодын цэргийн ангиудад нэг, хоёр, гурван цэрэг амь насаа алдах нь юу ч биш хэрэг байж мэдэх юм. Дорноговь аймгийн Зүүнбаян суманд байрладаг Зэвсэгт хүчний 336-р ангид цэргийн алба хааж байсан 19 настай байлдагч А амь насаа алдсан хэргийг иргэд санаж байгаа байх.
Зодуур, дэглэлтийг даалгүй нас барсан 19 настай цэргийн үхлийг шалгах ажилд цагдаа, прокурорын байгууллага хайхрамжгүй хандаж, ЗХЖШ, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар мөс шиг хүйтэн загнасаар өдий хүрсэн. БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд талийгаач цэргийн ар гэрийнхэнтэй уулзахаас татгалзсаар цэргийн баяраа тэмдэглэж чадсан юм даг.
2017 оны хавар Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв “Тавантолгой”-д гранат дэлбэрч, хээрийн сургалт дадлагад гарч, байлдааны буудлага хийж байсан ахмад болон ахлагч цолтой хоёр залуу нас барсан айшигт хэрэг гарсан. Энэ хэрэг тэгсхийгээд мөн л чимээ аниргүй дарагдсан юм.
Данстай цэргүүддээ ийм хүйтэн ханддаг удирдлагууд одоо 1800 цэргийг бүтээн байгуулалтад дайчлах гэнэ. Тангараг өргөсөн тоо толгойтой хэдээ гадаад, дотоодод нэг иймэрхүү, ирээдүйг нь бүрхэг байлгадаг БХЯ, ЗХЖШ-ынхан энэ хавраас мэргэжлийн биш, дийлэнх нь 18-22 насны залуучуудыг, цэргийн дэглэлт дор нойр хоолгүй, амрах цаггүй ажиллуулах болж байна.
Тэднийг мөн л бүтээн байгуулалтад оролцож байгаа гэсэн нэртэй, “би чадна”-чуудын арми, мэргэжлийн биш хүмүүс, мэргэжлийн биш баг удирдана. Ийм нөхцөлд Монгол Улс ямархуу хэмжээний хөрөнгө, хүч хаяж, ямархуу төмөр замтай болохыг дүгнэхэд бэрх.
Яамны удирдлага, ЗХЖШ-ынхан цэргүүдээ “золигт” гаргачихаж чаддаг хэрнээ Батлан хамгаалахын салбарыг хөгжүүлэх ажлыг өнгөрсөн хугацаанд урагшлуулсангүй. Харин ч шат шатны дарга нар нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн албыг төрлийн алба болгочихоод хээв нэг сууцгааж байна.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гэхэд 2017 онд төрсөн эгчийн хүүхэд болох н.Баяр-Очирыг ЗХЖШ-ын Ар талын газрын Материал хангалтын хэлтсийн даргаар томилуулжээ. Үүнээс гадна БХЯ-ны шугамаар хэрэгжиж буй төсөл, тендер хөрөнгө оруулалттай мөнгөнөөс Батлан хамгаалахын сайд Н.Энхболд шууд оролцоотой “мөнгө”-ний асуудлууд чих дэлсэх боллоо. Бид цувралаар уг асуудлыг мэдээлэх болно.
Яамыг хувийн сонирхлоор удирдаж байгаа Н.Энхболд сайд өнгөрсөн хугацаанд хоёр хөршөө үл алгасаад хэдэн хил дамнасан АНУ, Туркт айлчилж, НҮБ-ын индэр дээрээс Энхийг сахиулах албанд хүч нэмэгдүүлнэ гэж том амлаад ирсэн. Ингэхэд сайд Н.Энхболд Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний хэдэн хувийг НҮБ-ийн тусгай ажиллагаанд, хэдэн хувийг төмөр зам руу илгээх гээд байна вэ?
Төмөр замд ажиллах цэргүүдийн амь нас, эрүүл мэндийг бүрэн хариуцах чадал энэ яаманд байгаа юу. Нэгэнт ийм шийдвэр гаргаж байгаа бол идэр залуухан хөвгүүдээ эргээд эсэн мэнд угтаж чадах уу гэсэн баталгааг цэрэгт хүүгээ үдсэн ээж, аавууд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-аас авч үлдсэн нь зөв байх шүү.
Н.ТӨМӨР
52 comments
юм үзэж, нүд тайлаг гэж бодож байгаа хүмүүс бгаа л бх. гэхдээ түрүү нийгмийн үеийг энэ үетэй бүү харьцуул. идэр залуусаа бид ямар байдлаар алдаж, тэгээд амиа хорлосон гэсэн дүгнэлтээр нүдээ боолгож, амаа таглуулж байгаа билээ. ёстой зүгээр байгаарай. би лав залуусаа эрэмдэг болгохыг, эсвэл бүр тэнгэрт үдэхийг хүсэхгүй л бн шөөөөө.
Чи бол урвагч байна.
Энэ сайд цэрэг үхсэн байхад огт тоохгүй нотолж чадах уу ч гэх шиг ёстой хөлдүү пизда байна лээ.Бүх нийтээрээ хүүхдээ цэрэгт явуулахгүй,явуулбал төр засгаас амь насных нь баталгааг авах хэрэгтэй
ТӨРИЙН НЭР БАРСАН НОВШНУД ТҮМНИЙ ХҮХДҮДЭР ТОГЛОЖ ХАНАХ БОЛОГҮЙ ЮУ. ЗҮГЭР АЖЛА ХИЙГЭД ЯВЖ БАЙСАН ТӨМӨР ЗАМЧД НЬ АМИА АЛДАД БГА ГЭЭЗДЭЭ. ЭР БЯРА ӨРӨСӨ ДОРД ХҮМҮСТ ГАРГАДАГ ӨЧНӨН ХҮМҮС БГАШД. ТЭД НАРАР ХИЙЛГЭ ЗА.
Элбэгдорж, Бат Үүлийн бууны ноход тонил
Ёстой элбэгийн хулгайчид
Төмөрхүү ч билүү төмөр сэтгэлтэй эзнээ дууриасан энэ Төмөр гэгчийг монгол улсын эрх ашигт илт харшилсан, буруу зүйлд уриалсан зүйл ангиар хэрэгт татвал таарна Хятдыг хужаа гэж бичлээ гээд үгийг нь нийтэлдэггүй мөртөө бүтээн байгуулалт хийлгэхийг эсэргүүцнэ гэнээ.Урд зүгийн эздүүд, тэндээс гаралтай дарга нартаа үүнээс илүү долигнож чадах уу.Чнхийхээр бол цэргүүдээ хүрч ядсан төсвөөр өлөн тэжээгээд, орорнд нь хятад ажилчид авах уу?Үүнийг л эсэргүү, хорлон сүйтгэх ажиллагаа гэхгүй бол өөр юу гэх юм бэ?Аавын нүүндүүд ажил хийгээд муудах уу, хувхай эсэргүүн ээ.ЗУУТАЙ АЗЛУУ гээд нэрээ нуусан хужаа 33 түнгүл үг бичихдээ 20 алджээ.-р ангийн нүүхэд чийм олон алдахгүй
Манай хамаатны дүү дээр үед цэргийн албыг барилгын цэрэг байж хаасан. Одоо тэр сурсан мэдлэгээрээ барилга барьж хоолоо олж идэж байна. Цэргүүдийн хүчийг ашиглаж бүтээн байгуулалт хийх нь зөв. Социализм энэ тэрийг одоо яриад хэрэггүй, өнөөдрөөрөө байцгаая.
tserguudeer bariulah ni zow shde. Zow ajil yawah gehleer dandaa l neg ih medemhii, boloogui hergiig har baraanaar zognoh durtai, neg l ih orowch setgeltei yumshig tsarailsan hognuud garch ireed hutsaad baidag boljde. bugdiig ni burtgej baigaad tsag ni irheer shang ni hurteemeer yum.
tserguudeer bariulah ni zow shde. Zow ajil yawah gehleer dandaa l neg ih medemhii, boloogui hergiig har baraanaar zognoh durtai, neg l ih orowch setgeltei yumshig tsarailsan hognuud garch ireed hutsaad baidag boljde. bugdiig ni burtgej baigaad tsag ni irheer shang ni hurteemeer yum.
Одоо бол хүн чанар хүний мөс муудсан цаг. Хулгайч Баттулгын үгэнд орж олон аавын хүүхдүүдийн амь насаар тоглох гэж байна. Энгийн цагт зодоод амь насыг нь авчихаж байгаа юм чинь ажил хийлгэж байгаа нэртэй олон аавын хүүхдүүдийг тамлах гэж байна. Баттулга хулгайч өмнөх шороо овоолж мөнгийг идсэн төмөр замынхаа хэргийг цайруулахын тулд хөлс хүч хөрөнгө бага зарж төмөр зам бариад өөрийн нэр төрөө сэргээх гэж байгаа юм.Эцэст БХЯ ны сайд өвгөн Энхболд огцрох ёстой.
Элбэгдоржийн бууны нохой чи эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцож байгаа залуус бүү атаарх, Та нар шиг новшнууд Монголыг доройтуулж байгаа. Зайлцгаа
Монгол улс хийх ёстой зүйлээ өөрийн хүч бололцоогоо дайчлан хийх гэж байна. Ашиг сонирхолын зөрчилтэй, гадны гар хөл болж ашиг сонирхолыг хамгаалагч, өөрсдөө оролцож хувь хүртэж чадахгүй болохоороо орилж хашгичсан, ОЛИГАРХ, МАНАН бүлгийн хувалзнууд ингэж боож үхэхээ шахаж үндэслэлгүй зүйл хашгирч шүлсээ үсчүүлж байгаа бол Засгийн газар зөв ажиллаж байна гэсэн үг.
Хүүхдүүдээ хайрлаад ажил хийлгэхгүй гэрт нь хориод дэмий шүү дээ эцэсд эь нөгөө хүүхдээ дийлхээ байж архи уусан эцэг эхээрээ тэжээлэгсэн архи уусан нэгэн болох явдал байдаг дээр үед бол төрийн сүлд өршөө эх орон хаана хэрэгтэй гэж байна тэнд оч миний хүү гэдэг байсан Харин хөдөлмөр хамгаалал аюулгүй ажилгааг сайн сахиулах хэрэгтэй дээ
цэргийн албанаас айна. Бүүр зугтана. Очихоороо шантраад амиа хорлоно. Эр хүн гэхэд хэцүүхэн хөвгүүдийг өсгөсөн бол эцэг эхийн буруу шүү дээ. Залуучууд минь зүгээр суугаад, тэтгэмж горидоод хүний ормцог болж байхаар цэргийн албанд явж, олон аавын хүүхдүүдтэй мөр зэрэгцээд цэргийн албаа хаангаа улс орныхоо бүтээн байгуулалтанд оролцоод үзээ. Дараа ярих зүйл харуулах бүтээлтэй үлдэнэ. Дандаа л үхэж хатаж байдаг юм гэж юу байхав дээ.
Цэргийн албаа хааж ирээд “Би эр хүн” гэж хэлэх нь дэндүү сайхан шүү
Зөв зөв маш зөв эрдэм сураад биеэ эрүүлжүүлээд ноён нуруутай хүн чанартай эр хүн бол Харин цэргийн дэглэлт энэ тэрийг нь маш сайн хяна Монголчууд ажил сур
Хүн бүр л эх орондоо бүтээн байгуулалт хийдэг. Яагаад цэргүүд бүтээн байгуулалтад оролцож болохгүй гэж. Нэг цэрэг нас барснаар цэрэг арми, бүтээн байгуулалтын ажлыг харлуулж болохгүй биз дээ. Монголд ганцхан цэрэгт хүн нас бараагүй биз дээ. Тэр талаар яагаад ярихгүй байж яагаад цэрэг арми руу дайрч давшлаад байгаа юм. Одооны энэ нялцгай, ямаан омогтой залуучуудыг хөдөлмөрөөр хүмүүжүүлэхгүй бол туранхай, нүүрэндээ крем түрхэж эр, эм нь мэдэгдэхгүй болсон нөхдүүд олширлоо.
Ажил хийж сурснаар мууддаг хүн хаана байдаг юм бол?
Дарханы цагаан тоосгоны үйлдвэр,цементын үйлдвэр биокобинатаас авхуулаад олон үйлвэр ардын армийнхан барьсан даа.Юу ч мэдэхгүй малчин залуус хүртэл ажил мэргэжилтэй болж халагдахдаа 5-6 мянган төг аваад халагдаж байсан шүү
Ажил хийсэнээр муу муухай болдогүй юм харин хүн ажил хийж байж бүхийл талаар хүн болдог
Цэргийн дэг гэдэгийг зогсоох хэрэгтэй үүнийг цэргийн сургуулалтаар шийдэх хэрэгтэй
Төмөөр хол очиж хуцаа
Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцох эрчүүдэд бүү атаархаж шээс алд.Саа өвчтөнийг дагаж бүү тэнэглэ
Цэргүүдээр бариулах нь зөв. Харин
удирдлага нь ажлынхаа чанарт анхаарч, хариуцлагатай, үнэнч ажиллах хэрэгтэй.
Зохион байгуулалттай бусдын гаргасан хэт өндөр ханшаас 2 дахин бага үнээр барих гэж байна. Тэр цэргүүд чинь ажил хийж сурна, дээр нь цалин авна. Тэгээд хэнээр бариулах юм шийдлээ хэлээд өг дөө
Зѳв удирдаад зѳв ажиллуулах хэрэгтэй .Хүүхдүүд маань ажил сурах хэрэгтэй бна.Амралт ажлыг нь зохицуулж ажиллуулах хэрэгтэй шүү.Тэрнээс цэрэг гээд дэглээд байвал хэцүү л байх шүү.
Дарханы цагаан тоосгоны үйлдвэр,цементын үйлдвэр биокобинатаас авхуулаад олон үйлвэр ардын армийнхан барьсан даа.Юу ч мэдэхгүй малчин залуус хүртэл ажил мэргэжилтэй болж халагдахдаа 5-6 мянган төг аваад халагдаж байсан шүү
Цэргүүдийг бүтээн байгуулалтад оролцуулах нь зөв. Хамгийн гол анхаарах зүйл нь хөдөлмөр аюулгүй ажиллагаан дээр нь онцгой анхаарал тавих хэрэгтэй. Ажил хийгээд халагдаж ирэхдээ хөдөлмөр хийснийхээ мөнгөөр өөртэй хэрэгтэй зүйлээ авч амьдралын зам тавигдах байх. Энэ сэтгүүлч өөрөө цэргийн албанаас зугтааж байсан нөхөр байх тэгээд энэ бүгдийн эсрэг зүйлийг их соргогоор бичиж байна..
Эр цэрэг гэдэг эх орныхоо дуудсан газар очих үүрэгтэй. Хал үзэж хатууг үзэж байж эр хүн, эр цэрэг болдог. Ажлын амтыг мэдрээ гэдэг гайхамшиг. Элдэв дарамт хуул бус нь ойлгомжтой . Аюулгүй байдлыг хангах нь мэдээж чухал, ярих ёстой зүйл. Эр цэргийн алба хааж буй залуус, эцэг эхчүүдийн сэтгэлийг хэрэггүй зүйлээр үймүүлж, сэтгэлийн дарамт үүсгэх нь зохисгүй. Эх орныхоо том бүтээн байгуулалтад оролцоод насан туршдаа бахархах зүйлтэй амьдарна гэдэг эр цэрэг болсны нэг гаймамшиг юм шүү. Соц үеийн бүтээн байгуулалтын багагүй хэсэг нь цэрэг эрсийн гараар бүтсэнийг санагтун.
ХУЦАДАГ ГӨЛӨГ ВЭ МОНГОЛД БАРИЛГЫН ЦЭРЭГ МАШ ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУДЫГ ХИЙЖ БАЙСАН МИ ШҮҮ
Цэргүүдийг бүтээн байгуулалтанд оролцуулаад цэргийн алба хаах хугацаандаа орлого олох боломж бий болгоход юу нь буруу байгаа юм бэ. Дэндүү туйлшрахаа болих хэрэгтэй. Цэрэгт яваад эх орныхоо бүтээн байгуулалтанд оролцоод тодорхой мэдлэг мэргэжил эзэмшээд, цалин аваад ирэх нь авилагалчдын хүүхдүүдээс бусад хүн хэрэгтэй.
Энэ Төмөр гэдэг хүн яагаад Монголынхоо эрх ашгийн эсрэг суртал нэвтрүүлэг явуулаад байнаа. БатҮүлийн бууны нохой юу Хятадын төлөө зүтгэгчүү чи
uuniig bichegch jinhene gadaadiin tagnuul
Зарчмын хувьд зөв бловч удирдаж байгаа хүн нь жинхэнэ ажилчин дарга байгаасаа,,,, алуурчин , архичин , пяхлуу битгий байгаасаа гэжу хүснэ
Цэргүүдээр төмөр зам бариулах нь зардал хэмнэж, цалингүй ажиллуулан, хүмүүсийн хөдөлмөрийг шулах гэж байгаа арга гэж бодож байна. Цэрэгт үр хүүхдээ явуулах шиг айдас хүйдэс Монголд байхгүй болсон энэ үед бүр ч хэцүү сонсогдож байнаа. Цэргийн дарга нар дунд хүн дүрстэй араатнууд байдаг гэж боддог шүү. Тийм хүмүүсийн удирдлагад ажил хийнэ гэдэг бүтэхгүй зүйл биз ээ.
Чи өөрө очоод дотор нь ороод ажиллаад үз л дээ.
Тэр хүн дүрст араатнууд чинь газар сайгүй л байгаа шүү. Цалингүй ажиллуулна гэж чи бүү цуурхал дэгдээ. Эх орны төлөө цохилох зүрх дан ганц буу барьж зогссоноор хэмжигддэггүй юм. Хийж бүтээх нь ч бас хамааралтай. Дандаа мууг нь дэвэргэж олны тархийг угаах нь монгол хүний зан билүү? чи өөрөө очоод хуруу нэмж чадахгүй дээ. иймд ядаж хоншоороо татаад, архиа гудраад гэртээ чив чимээгүй хэвтэж бай. Хүмүүс ажил хийх гэхэд бүү садаа бол
Бүгд цалин авна гэж байна би лав уулзаад бүртгүүлчихсэн өөрсдөө хийж чадахаар ал эх орондоо туслая. Хужаанууд орж ирээд юу хийхийн бээ эхнэр Охин хүүхдүүд чинь уус алга болно малаа. Цаана чин ЭМЯ*-ны сайд чинь Улаан тарианы үе ирлээ гээд шуугиад байхад
AN iin hujaanuudiin buyanaar har tamjhind dontson zaluusiin amia horlolt, huchin, hun aminii hereg udur bolgon tasrahaa bailaa.Tegvel uunees bolj amia aldsan olon myangan hunii amiig Elbeg Bat uul,Erdenee naraas nehej bolno gesen utga yavj bna.MANANgiin hujaanuudaa bitgii yavuurgui uls tur hiildee.Hulsnii bicheech geden hurliizuudaa amiig n tatasch.Naaba chin mongol uls uuruu buteen baiguulalt hiij, uuruu ediin zasagiin hemnel gargah gej bna.Delhiin ihenhi uls ornuudad barilgiin tsereg bii.Baruunii zarim ornuud l tenderiin ashigaa aldahaaas aisan oligarhiud n lobby hiigeed tsereguudiig barilga bolon ih huteen b aiguultaas holtgoson jishee bol bbaa bna.Manai heden oligarhi, tuunees avilfa avdag uls turchid hulgainii mungu n alga bolchih geed zahialgaar iim yum bichuulehee l bolichih.Setguulchee ta tiim ih hunii a mi hairlaad baigas bol arhi ,har tamhi, yanhandalt, hortoi hool hunsenees bolj amia aldsan hunii toog gargaad bich. Ta uuruu shokond orood uheh biz.yun naadam yun tsagaan sar…..Thereguud hudulmur hamgaalal huuli durmeeree ajillana. Teneguud bitgii sheesee goojuul….
Бүтээн байгуулалт бол ҮХЛИЙН ГАЗАР ШИГ түмэнд зарлаж байгаа Төмөр гэгч энэ хүн өөрөө зүгээр хүний ард нуугдаж халаас ухаж бэлэн юм гударч байхыг хүсдэг арчаагүй НОВШ байна.Ид бүтээх насны энэ залуус эх орондоо бүтээн байгуулалт хийхгүй юм бол хэн хийх вэ? Энэ залуусын оронд тийм тооны хятадуудыг оруулж ирэх үү? Манай залуус эх өөрсдөө бүтээж эх орноо хөгжүүлэх ёстой.төмөр гуай та дуугүй байсан дээр шүү.
Цэргүүдийн хүчийг ашиглаж бүтээн байгуулалт хийх нь зөв ш дээ
Бүтээн байгуулалтанд оролцож байгаа цэргүүд өөрсдөөрөө бахархах хэрэгтэй, Ингэж бүтээн байгуулалт хийхгүй юм бол өөр яаж өөр хэн хийх вэ
үхэхгүй гэх баталгаа байхгүй болоод ард түмэн уурсаж байна. чи өөрөө яваад үз дээ
гэхдээ цэргийг алах магадлал 99.999999% байгааг мартаж болохгүй.
Энэ бариулах нь зөв ч цэрэг удирдаж буй хөлдүү толгойтнуудаа мэргэжлийн ёс зүйтэй болгомоор юм
Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг. https://youtu.be/m8VjtAnhTeo
Ene buzar uvgun Saad uheesei
Betgii.doromjilood.baigaarai.Nyalah.ovoo.mine.bed.nar.chin.eh.ornii.huch.Er.tcsereguud.
Betgii.doromjilood.baigaarai.Nyalah.ovoo.mine.bed.nar.chin.eh.ornii.huch.Er.tcsereguud.
Luuhaanuud heden barilgiin hujaanuud chin ajilgui bolchloo geed booj uheh geed bna uu.Mongol hun mongoliinhoo buteen baiguulaltad oroltsoh n erliiz hurliizuudad taalagdahgui bnauu.Elbeg ERDENE ,bat uuliin saaltuuruud duugai baisan chin deer.
манай залуус ажиллаж чаднаа. хуучин цэрэг эрчүүдийн маань эх орондоо бүтээн босгосон байр, барилга, орон сууцууд зөндөө л байгаа шүү дээ. Харин ч бахархалтай юм биш үү. Ажилтай, мөнгөтэй, бие нь хат суугаад
ирнэ шүү дээ
Эрч хүчтэй сайхан залуусаараа ажил хийлгэхгүй яах гэсэн ум бол! Сайдаас амий нь нэхээд байхдаа ч яахав дээ шаал эргүү ум ! Ажилд явуулж байгаа болохоос дайнд явуулж байгаа биш! Мэдрэл муутай умнууд 90 оноос хойш асар хурдацтай олширсон нь ум бүр дээр илрээд байх умаа!тэгвэл тэр залуусынхаа оронд тэтгэврийн өвөө эмээ нараа явуулаад тэтгэвэр гэж хумсын чинээ уман дээр хэдэн төгрөг нэмээд өгчих. Өтөлсөн болохоос үхсэн биш ажил таслахгүй архи уухгүй хулгай хийхгүй худал ярихгүй хийсэн шиг хийж ирсэн хүмүүс шүү!