Монголбанкнаас өчигдөр (2019.04.08) Капитал банкийг татан буулгаж, өөрсдөө эрх хүлээн авагч болсноо албан ёсоор зарласан. Энэ асуудалтай холбоотой хардлага, бухимдлууд хаа сайгүй гарч эхэллээ. Хамгийн наад зах нь тус банкны харилцагчдын асуудлаас авахуулаад нийгмийн даатгал болон бусад төсөл хөтөлбөрийн мөнгөнүүдийг хэрхэх эсэх нь шуугиан дэгдээж байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа Капитал банкны хувьцааны 99.97 хувийг буюу 1 сая 300 мянган ширхэг хувьцааг эзэмшдэг эзэмшдэг хэмээн 2018 оны хөрөнгө орлогодоо мэдүүлжээ. Гэтэл тус банкны талаар хэвлэлийнхэнд өөрт нь хамааралгүй, нэг ч хувьцаа эзэмшдэггүй хэмээн тайлбарлаж, асуудлыг өөрөөсөө бултуулж байна.

Тус банкны чанаргүй зээлийн хэмжээ 208 тэрбум төгрөг гэдэг нь нийт зээлийн багцын 80 хувьтай тэнцэж байгаа  аж. Цаашлаад хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбум төгрөг. Дээр нь Капитал банк гурван удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум 336 сая төгрөгийн зээл авчээ.

Тэгвэл Капитал банкинд төсөл, хөтөлбөр, сангийн хэдий хэр хэмжээний мөнгө байршиж байсан бэ гэдгийг товч дурдъя.

Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 136 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөг тус, тус энэ банкинд байршиж байсан гэнэ. Мөн Хөгжлийн банкны 52 тэрбум төгрөгийг Н.Мөнхбат тус банкны захирлаар ажиллаж байх үед байршуулсан байжээ.

Түүнээс гадна Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн 4 тэрбум, МУБИС-ийн 2 тэрбум төгрөг тус тус байршиж байжээ.

  • ЖДҮ-ийн дэмжих сангийн 7.6 тэрбум төгрөг банкинд байршжээ. Гишүүний хамаарал бүхий Капитал банк

ЖДҮ-ийг хөгжүүлэх сантай гэрээ байгуулан, 2011, 2016 онд зээл авсан байдаг. Улмаар 2017 оны аравдугаар сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Капитал банкны гүйцэтгэх захирал гурав хамтарсан гэрээ байгуулжээ. Энэ гэрээ нь 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги гэж хоёр тэрбум төгрөг, нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай төлөх, ингэхдээ үндсэн төлбөрөөс нэг жилээр чөлөөлөгдөх, алданги нь 0.014 хувь байх тухай заасан гэрээ байдаг гэх мэдээлэл бий.

  • 2015 онд гэхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 7 тэрбум төгрөгийг байршуулсныг 2018 оны

гуравдугаар сард буцааж тус санд төвлөрүүлэх ёстой байсан. Гэвч одоогоор 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа юм байна. Тэр мөнгөнөөс 3 тэрбум 570 сая төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан нь 350 иргэн эсвэл 170 гаруй ААН-ийн боломжийг булаасан гэж он цагийн товчоон болсон мэдээллийн хуудас илтгэж байна.

  • Мөн С.Чинзориг сайдыг томилогдох үед Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 280 орчим

тэрбум төгрөгийг “Капитал” банкинд байршуулсан байжээ. Сайдын хэлснээр түүнээс хойш хөрөнгөө буцааж татах арга хэмжээ авч одоогоор 101 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэнэ.

[fbvideo link=”https://www.facebook.com/zindaaofficial/videos/257498105116017/” width=”750″ height=”500″ onlyvideo=”1″]

Буцаан татаж эхэлсэн гэхээр Капитал банк дампуурч татан буугдах нь эртнээс тодорхой байсан бөгөөд дуншиж явсаар өчигдрийг хүрсэн нь ойлгомжтой. Гэхдээ өчигдөр татан буулгаж байгааг зарласныг УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ч холбон тайлбарлаж байна. Учир нь түүнийг ХАХНХ-ын сайд байхдаа эрх мэдлийн хөрөнгөөрөө Капитал банкийг намагнаас татаж гаргасан гэдэг. С.Эрдэнийг шантаажилсан улс төрийн арга хэлбэр гэсэн үг. Улс төржүүлж харвал ингэж харагдах байх. Өөр бусад дүр зургууд ч явж байгаа.

За тэгээд дээрх 101 орчим тэрбум төгрөгийг ойрын хугацаанд буцаан авах графикийг яам Монголбанктай хамтран гаргах юм байна. Улмаар тухайн банкны эрх хүлээн авагч болсон Монголбанк хохирлыг төлж барагдуулах учраас нийгмийн даатгал, төрийн санд эрсдэл учрахгүй гэж салбарын сайд тайлбарлажээ. Гэхдээ Монголбанк нь ямар эх үүсвэрээс мөнгө босгох нь тодорхойгүй байна гэсэн юм. Энэ бол уг нь төрийн түшээ Б.Ундармаагийн толгой өвдөх ёстой асуудал. Төлж барагдуулахаа бараад, барахгүй дээрээ хариуцлагаа хүлээгээд явах асуудал. Тэр ганц үг ган хийхгүй байхад гайхалтай нь ард түмэн ахиад л нэг улс төрч, бизнесмэн, банкирынхаа өрийг төлөх нь гэж мэгдэн суух юм.

Монголбанк бол төрийн төв банк. Энэ бол хувийн хэвшил биш, улсынх, нарийндаа ярьвал ард түмнийх. Гэтэл ард түмэн бусдын өмнөөс өр зээлийг нь төлдөг явдал давтагдах нь. 20 сая хүртэл төгрөгийн хадгаламжийг төр хариуцна гэх юм. Төр чинь ард түмэн. Бид түүнд хэзээ хэдэн төгрөгний өр тавьж орхио вэ? Төрийн нэр барьж өөр нэгэн, эсвэл хэсэг бүлэг хүмүүс түүнд өр тавьчихаа юу.

Ер нь хаачсан нь мэдэгдэхгүй зуу зуун тэрбум төгрөг хаачсаныг хамаарал бүхий гишүүн Б.Ундармаа сайн мэдэж байгаа юм биш үү. Завшсан гэж хардах ч энүүхэнд болж цайлаа. Тиймдээ ч Капитал банкны хохирогчид зохион байгуулалтад орж, эрх ашгаа хамгаалахаар тэмцэлд нэгдэхээр болжээ. Тэд Б.Ундармаа гишүүн зохион байгуулалттайгаар банкаа дампууруулсан гэж үзэж байгаа учраас эд хөрөнгийг нь яаралтай битүүмжилж, хохирол төлөх нөхцлийг нь хангуулах хэрэгтэй гэж байна. Улмаар энэ талаар төрд шаардлага хүргүүлж, эс биелүүлвээс тэмцлийн хурц хэлбэрт шилжихээр бэлдэж эхэлжээ.

Ер нь судлаач Д.Ганхуягийн хэлсэнчлэн эхлээд дампуурах банк руу бүхий л чанаргүй өр зээлээ шилжүүлээд, дараа нь дампууруулангуутаа бүх алдагдлыг улсын төсвөөс төлдөг тактик энэ удаад давтагдаагүй гэх баталгаа алга. ЖДҮХС-гаас зээл авсан Б.Ундармаа гишүүний хэргийг ч ингэсгээд дарж мэднэ.

Улсад дээрх хэмжээний өр зээлтэй эрхэм түшээгийн хамаарал бүхий банк нь харилцагчдынхаа хохирлыг яаж барагдуулах нь хамгийн их анхаарал татаж байна. Арай ард түмний мөнгөөр энэ бүх тооцоогоо эцэслэх гэж ханцуйн дотроо тохироо хийж суугаагүй гэж найдъя.

Тус банк өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны байдлаар 28 салбар нэгж, 165 257 харилцах данс эзэмшигч, 56164 хадгаламжийн данс эзэмшигчтэй, активын хэмжээгээр банкны системийн 1.1 хувийг бүрдүүлж байжээ. “Капитал” банкинд иргэн, аж ахуйн нэгжийн 256 хадгаламжийн данс байсан, 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан бөгөөд энэ санд 421 тэрбум төгрөг хуримтлагдсан аж. Үүнээс хохирлыг барагдуулж, хадгаламжийн мөнгийг нь нөхөн олгох зохицуулалт хийсэн гэв.

Ийнхүү ЖДҮХС-гийн зээлд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий банкны дампуурал араасаа олон асуулт, хардлага төрүүлэх боллоо.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн