Нийгэм

Сэрэмжлүүлэг: Өвөлжөө шатаж, бог мал хорогджээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхааны 1 дүгээр багт өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагаар 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч У.Энхтөрөөр ахлуулсан 9 алба хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж галыг унтрааж галын тархалтыг бүрэн зогсоосон.

Уг гал түймэрт иргэн А-ийн 25х8 хэмжээтэй өвөлжөө бүрэн шатаж, 5 тооны бог мал хорогджээ.

ИРГЭН ТА

– Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах

– Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох

– Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх

– Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох

– Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах

– Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх

– Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх

– Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх

– Зарлан мэдээллийн дуут дохиотой байх

– ИРГЭН ТА ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close