Өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид тухайн онд 6 нас хүрээгүй хүүхдийг элсүүлэхийг хоригложээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэг 2019.04.05-нд А/200 тоот тушаал гаргажээ. Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалд хэд хэдэн чухал асуудал багтсан байна.

Үүнд урлагийн төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуулиас бусад Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсэгчийг аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахыг өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгав.

Ерөнхий боловсролын сургуулийн байршил, хэв шинж, сургалтын орчноос хамаарсан чанарын яалгаатай байдлыг арилгах, сургууль бүр сургалтыг чанартай зохион байгуулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл болгов.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн