Нийслэлийн прокурор Д.Баярмагнай ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Д.Баярмагнай өчигдөр (2019.04.08) үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргасан байна.

Мөн Нийслэлийн прокурорын орлогч прокурор Ж.Сандагсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал ч хуулийн байгууллагын хүрээнд яригдаж байгаа аж. Түүний оронд нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор Н.Амарсанааг томилохоор ашиг сонирхлыг нь шалгуулахаар АТГ-т хүргүүлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн