Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
“Apple”-аас 900 мянган ам.доллар залилсан оюутнуудыг баривчилжээ – updown.mn

“Apple”-аас 900 мянган ам.доллар залилсан оюутнуудыг баривчилжээ

АНУ-д сурдаг БНХАУ-ын иргэн Яньян Жоу, Чаун Жянь нар “Apple” компанийг залилан 900 мянга орчим ам.долларын хохирол учруулсан хэргээр баривчлагджээ.

Орегоны их сургуульд суралцдаг залуус Хонконгоос их хэмжээний хуурамч “Iphone” гар утас авчраад, нэг нэгээр нь “Apple” компани руу илгээж, шинэ авсан утас нь асахгүй байна хэмээн гомдол гаргаж, шинэ утсаар солиулж авдаг байжээ. Ингээд сольж авсан шинэ утсуудаа Хятад руу үндсэн үнээр нь зарж мөнгө олдог байсан аж.

Тэд 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн нийт 3069 гар утас солиулах гомдол гаргаснаас 1493-ийг нь “Apple” компани сольж өгчээ. Тэдний гэм буруутай нь тогтоогдвол Чаун Жянийг 30 жил хүртэл хорих ял, хоёр сая ам.долларын торгууль хүлээж байгаа бол хамсаатан Жоуг таван жил хүртэл хорих ял, 10 мянган ам.долларын хорих ял хүлээж байгаа аж.

Эх сурвалж: QZ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн