2019-04-08 12:361min01

Оригинал болон “хулхи” цэнэглэгчийг хэрхэн ялгах вэ?

charger

Алдартай брэндүүдийн дуураймлууд маш олноороо биднийг төөрөгдүүлэн байдаг. Тэр бүгд жинхэнэ бүтээгдэхүүнтэй маш төстэй бөгөөд ялгаж танихад үнэхээр хэцүү.

Тийм ч учраас тухайн брэндийн албан ёсны жижиглэн худалдаа эрхлэгчид энэ асуудалд ихээхэн болгоомжтой ханддаг байна. Түүнчлэн худалдан авагчид ч өөрсдөө тодорхой хэмжээний ойлголттой байхад илүүдэхгүй.

Тухайлбал бид гар утасны жинхэнэ болон хуурамч /хулхи/ цэнэглэгчийн ялгаануудыг жишээ болгон харуулж байна. Зарим худалдаж авсан цэнэглэгч дутуу шахаж байна гэх асуудлыг та хаа нэгтээ сонсож байсан биз ээ. Тэгвэл Та ч мөн ийм хохирогч болохгүйн тулд шинэ цэнэглэгч худалдаж авахдаа эдгээрийг сайтар анзаараарай.