Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэнэ. Мөн даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхит буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг хурц хордлого гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ.
Мэргэжлээс шалтгаалах өвчтэй болон хурц хордлогод өртсөн болох нь тогтоогдсон даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсны төлбөрийг шимтгэл төлж, ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 100 хувиар бодуулж авах эрхтэй.
Дээрх тохиолдолд даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг өрхийн эмч, аймаг дүүргийн эмнэлгийн мэргэжилтэн, Мэргэжлээс шалтгаалах өвчний салбар комиссын дүгнэлтийг үндэслэн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс төрийн байгууллагаас баталсан тусгай жагсаалтыг баримтлан тогтооно. Жагсаалтад өвчин, эмгэг, хордлогын төрөл, шинж тэмдэг, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг нарийвчлан заасан байдаг.
Нийгмийн даатгалын Ерөнхий газар