Ерөнхийлөгч Владимир Путин амралтаа байгальд ан хийх, загасчлах зэргээр идэвхтэй өнгөрөөдөг. Өнгөрсөн жил тэрбээр Тувад загасчилсан юм. Энэ үеэрээ Путин салхи бага нэвтрүүлдэг хүрэм өмссөн байсан бөгөөд энэ хүрмийг “Юоенторг” компани зөвхөн Путин Ерөнхийлөгчид зориулан хийж байжээ. Харин одоо энэ хүрмийг олноор үйлдвэрлэн борлуулж эхэлж байгаа юм.
Оросын “Военторг” компани Ерөнхийлөгч Путины өнгөрсөн жил Тувад загасчлахдаа өмссөн хүрмийг “Армия России” сүлжээ дэлгүүрүүдээрээ борлуулж эхэллээ хэмээн РИА Новости мэдээлжээ.
РИА Новости