Дэлхий даяараа хаа сайгүй компьютер томограф, MRI зэрэг аппаратыг ашиглан тархины хортой, хоргүй хавдар болон бусад өвчнийг оношилдог. Тэгвэл эдгээр аппаратаар авсан өвчтөний зургуудад компьютерийн вирус халдсаны улмаас өөрчлөлт орж байсан болохыг саяхан тогтоожээ.

Израиль, АНУ зэрэг орнуудад илрээд байгаа энэ асуудлаас болж цаашид хорт хавдрыг оношлох хамгийн найдвартай хэрэгсэл гэгддэг дээрхи төхөөрөмжүүдэд итгэж болох уу, үгүй юу гэдэг асуудал үүсээд байна. Одоогоор илрээд байгаа тохиолдол нь Израильд цоо эрүүл уушигтай хүнийг MRI-аар харсны дараа зурган дээр уушигны хорт хавдартай хэмээн гарсан явдал.

Тус улын Бен Гурионы нэрэмжит их сургуулийн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд энэ тохиолдлыг анх олж илрүүлсэн аж. Кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар мэргэжлийн хакерууд өвчтөний зурганд өөрчлөлт ороход хүргэсэн уг вирусыг зохиомлоор халдаасан байж болох ч вирусүүд хэн нэгний оролцоогүйгээр томограф, MRI, CT зэрэг төхөөрөмжүүдэд халдварлах бүрэн боломжтой гэнэ.

Израильд байдал ийм байгаа бол АНУ-д тархины хорт хавдар, нугасны өвчтэй өвчтөнүүдийн онош зургийг алдаатай гаргасан байх магадлалтай байгаа юм. Бен Гурионы нэрэмжит сургуулийн мэргэжилтнүүдийн хэлж буйгаар вирусүүд дээрх төхөөрөмжүүдийн санах ойд хадгалаастай файлуудад халдварлах замаар өвчтөний онош бүхий зургийг зохиомлоор өөрчилдөг байж болох аж. Цаашид томограф, MRI, CT зэрэг хүчирхэг оношилгооны төхөөрөмжүүдэд итгэхэд бэрх цаг үе ирсэн бололтой.

Эх сурвалж: BBC, Washington Post

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн