Өнөөдөр болох зарим үйл явдал

08:40 цагт Нэг. Автобусны хөнгөлөлтийн картны зорчих эрхийг нэмэгдүүлэх Хоёр. Шамдан суралцаж, сурлага, урлагийн амжилт гаргасан оюутнуудад 70200 төгрөгний тэтгэлгийг сэргээх Гурав. 2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэх гэсэн үндсэн 3 асуудлааар бүх их дээд сургуулиудын оюутан залуус нэгдэж Энхтайваны гүүрний урд Наадам цэнтрийн гадаа цуглаад талбай хүртэл тайван жагсаал хийж гарын үсэг цуглуулах гэж байна.

09:00 цагт Тогооч мэргэжлийн шилдгүүдийг тодруулдаг уламжлалт “Ур чадвар-2019” улсын уралдаан Хүнс технологийн Политехник коллежийн байранд 09:00 цагт болно. /Хан-Уул дүүрэгт Алтай хотхоны урд Монгол-Солонгосын политехник коллежийн зүүн хойно/ Уралдаанд тогооч мэргэжлээр сургалт явуулдаг Политехник коллеж, МСҮТ-ийн багш, сурагчид оролцож шилдгийн шилдгүүд тодрох юм. Лавлах утас: 91915340, 99519677

11:00 цагт Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр. Энэ жил эрүүл мэндийн салбар “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ”-г онцлон зарласан бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг үүнтэй уялдуулж тэмдэглэх арга хэмжээ Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно. Уг арга хэмжээнд ЭМЯ, ДЭМБ, ОУ-ын байгууллага, Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллүүд оролцоно. 99179899, 86885060

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн