Монгол Улсын Нийгмийн даатгалын сан нийт таван сангаас бүрддэг. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас дараах тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг санхүүжүүлнэ. Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдсан бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Тэтгэвэрийн хэмжээ, хугацааг Эмнэлэгийн хөдөлмөрийн магадлах комиссоос тогтоосон Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг үндэслэн даатгуулагчийн сарын дундаж хөлснөөс тооцсон хувь, хугацаагаар тогтооно. ҮОМШӨ / Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин/ улмаас даатгуулагч нас барсан бол түүний асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Тэтгэврийн хэмжээг хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос шалтгаалан 50-100 хувиар тогтоон хуулийн хугацаанд олгоно.

Дээрх хоёр тэтгэврийг нийгмийн даатгалын шимтгэлийн 20-иас доошгүй жил төлсөн эсвэл тахир дутуу болохоос өмнөх 5 жилийн 3 жилд нь шимтгэл төлсөн, Хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдсан даатгуулагч авах эрхтэй. ҮОМШӨ –ний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

Уг тэтгэмжийг даатгуулагч шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 100 хувиар бодож олгох бөгөөд хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх эсвэл тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх хүртэл хугацаанд олгоно. ҮОМШӨ улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч хиймэл эрхтэн, засал эмчилгээ, протез, ортопед хийлгэх, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх, рашаан сувилалд эмчлүүлэхэд хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй.

Протез, ортопедын хувьд үнийг эхний удаад 100 хувь, цаашид нийгмийн даатгалын шимтгэл үргэлжлүүлэн төлж байгаа болон эдэлгээнийх нь хугацаа дууссан тохиолдол бүрт үнийг бүрэн, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол хоёр дахь удаад үнийн 50 хувийг тус тус нөхөн төлнө. Гадаад оронд хийлгэсэн протезийг Монгол улс дахь жишиг үнээр тооцож нөхөн төлнө.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн