Ерөнхийлөгчийн хүсэл биелэх цаг айсуй. Хуулийн байгууллагын удирдлагыг өөрчлөх түүний сонирхол ҮАБЗ-өөр гаргуулсан шийдвэрээр урагшилж, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг үүрэгт ажлаа өгөөд байна.
Үүний дараа УДШ-ийн шүүгчдийн зөвлөгөөн болж, дараагийн Ерөнхий шүүгч болох хүний нэрийг тодруулжээ. Шүүгчид энэ албан тушаалт дөрвөн хүн нэрийг дэвшүүлсэн байна.
Тэдний хоёр нь санал хураалтын өмнө нэрээ татжээ. Ерөнхий шүүгчийн албан тушаалд Х.Батсүрэн, Д.Ганзориг нар өрсөлдөхөөр болсон байна. Х.Батсүрэнг Ерөнхий шүүгч асан Ц.Зориг бүрэн эрхийнхээ дагуу нэр дэвшүүлсэн юм байна.
Харин шүүгч Д.Ганзориг танхимаас нэр дэвшжээ. Ийнхүү санал хураалтад 23 шүүгч оролцож, нэг хүний саналын илүүгээр Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Ганзориг Ерөнхий шүүгчид нэр дэвшихээр болжээ.
Д.Ганзориг нь Өвөрхангай аймагт төрсөн. 1984-1994 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн.
1999-2004 онд СХД-ийн Шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар СХД-ийн шүүхийн шүүгчээр томилогдон 2013 оноос Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа юм байна.
Шүүгчдийн дунд харьцангуй залууд тооцогддог Д.Ганзоригийг сүүлд томилогдсон шүүгчид дэмжсэн мэдээ байна. Одоо түүнийг Ерөнхийлөгч батламжлах учиртай.
Мөн Ерөнхий прокурорын томилгоо удахгүй хийгдэх нь тодорхой болсон. Ерөнхийлөгч энэ албан тушаалд Б.Жаргалсайханы нэрийг дэвшүүлж, материалыг нь АТГ-т хүргүүлжээ. Б.Жаргалсайхан нь 1988-1990 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокурор, 1990-1996 Тээврийн прокурорын газарт прокурор, 2014-2015 онд Улсын Ерөнхий Прокурорын газарт хэлтсийн дарга, 2017-2018 онд Улсын Ерөнхий прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөхөөр ажиллаж байна.
Б.Жаргалсайхан нь МИАТ-ийн хэргээр ял авч байсан Ч.Хоролсүрэнгийн үеэл гэсэн мэдээ ч дуулдаж байна.
Ийнхүү Ерөнхийлөгч нэр дэвшигчдийг батламжилснаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. УИХ-ын хаврын чуулган ирэх баасан гаригт нээлтээ хийх бөгөөд хамгийн эхэнд томилгооны асуудлыг хэлэлцэхээр яригдаж байна.
АТГ-ын тухайд Ерөнхийлөгч хамгийн их ач холбогдол өгч байгаа. Энэ албан тушаалд хурандаа Б.Ууганбаяр, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, ЦЕГ-ын дэд дарга З.Дашдаваа, Дотоодын цэргийн штабын даргаар хурандаа С.Ганбат зэрэг хэд хэдэн хүн яригдаж байгаа юм байна.
Ерөнхийлөгчийн таалалд нийцсэн энэ томилгоог маргаашнаас эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн шийдэх гэнэ.
4 comments
за ашгүй дээ, нөгөө элбэгдорж аягүй бол өнөө шөнө зугтана шүү, гэхдээ дээгүүрээ мэдэж байгаа байлгүй дээ, хил дээр гаргахгүй юм байгаа биз, баригдах ч дөхөж байна даа. нөгөө их омогтой, загнаж зандраад гараад ирдэг нөхөр чинь гөлөг болчихоод таг чиг
за ашгүй дээ, нөгөөдөх нь аягүй бол өнөө шөнө зугтана шүү, гэхдээ дээгүүрээ мэдэж байгаа байлгүй дээ, хил дээр гаргахгүй юм байгаа биз, баригдах ч дөхөж байна даа. нөгөө их омогтой, загнаж зандраад гараад ирдэг нөхөр чинь гөлөг болчихоод таг чиг
Монголд шударга шүүх засаглал тогтоохыг зорилгоо болгон ажиллаж Хуулийг хүн бүхэнд адил тэгш үйлчилдэг дэг журамыг тогтоогоорой. Амжилт хүсье
sydraga syyh heregtei baina!ta byhen ergesen tangaragtaa ynench ajillabal ard tymen niiteer saisaah bolno!Elbegdorj gej mangas garch ireed ene ylas orniig chini chelmen sataaj bna!ard tymenii tolgoig ygaaj aimsigtai hylgaich bna!