Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд байрладаг “Синчи газ” хийн түлш түгээх станцаас хий алдагдсан талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын газарт дуудлагын дагуу гал түймэр унтраах 29 дүгээр ангийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж хийг саармагжууласан байна. Тус шатахуун түгээх станцын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ.