Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн УЕП, Хууль цаазын тэргүүн зөвлөхийн орны томилгоо ойрын өдрүүдэд хийгдэж магадгүй байна. М.Энх-Амгалангийн ажлыг Ерөнхийлөгч Х.Баттулга А.Цэрэнсодномыг нэр дэвшүүлсэн.
Гэвч олон нийтийн сүлжээнд түүний хэн нэгэн хүнтэй эрээ цээргүй ярьсан, мөнгө нэхсэн бичлэг цацагдснаар энэ томилгоо хийгдэхээргүй болсон юм. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байх жилүүдэд Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтсийн даргаар томилогдож байсан А.Цэрэнсодномыг Н.Алтанхуяг санал болгосон гэж үзэх хүмүүс ч байсан юм.
Өчигдрөөс УЕП, Хууль цаазын тэргүүн зөвлөхөд нэр дэвшиж буй шинэ хүмүүсийн нэр дуулдаж эхэллээ. Тэдний нэг нь УЕП-ын газарт Ерөнхий Прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаа Б.Жаргалсайхан.
Б.Жаргалсайханы тухайд прокурорын байгууллагад шат ахин ажиллаж байсан. 2010 онд Д.Дорлигжав Улсын Ерөнхий Прокурорын ажлыг аваад бүтэц зохион байгуулалтыг өөрчлөлт хийхэд ихээхэн эсэргүүцэж байсан хүний нэг юм байна.
Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад нь Д.Дорлигжав түүнийг Сүхбаатар дүүргийн прокурорын албан тушаалд томилож байсан юм байна.Гэхдээ энэ эсэргүүцэл удаан үргэлжлээгүй. Удалгүй тэр оноосон ажлыг хүлээн авч, 2015 онд УЕП-т шилжин ирж байжээ.
2010 онд Д.Дорлигжавын тушаалаар төв орон нутгийн 150 прокурор халаа сэлгээнд өртсөн бөгөөд хамгийн их өөрчлөлт орсон газар нь Нийслэлийн прокурорын газар байжээ.